Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний нөөц байна, харин түүнийг ашиглах нь

2014 оны 5 сарын 01

Орчин үеийн хүн амын амьдралын үндсэн хэрэглээ болон үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлийн нэг бол Эрчим хүч. Эрчим хүч нь улс орны хөгжлийн түлхүүр төдийгүй эрчим хүчний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал бүрдүүлэгчийн нэг болохын хувьд найдвартай, тогтвортой, хангалттай байталгаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг бол эрчим хүчний хэрэглээ болон эрчим хүчний эх үүсвэрийн баланс экологийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт, амьдралын чанарыг дээшлүүлэхтэй уялдуулан шийдвэрлэх цогц асуудал юм. 

Дэлхийн эрчим хүчний ерөнхий хэрэглээний хамгийн их нь болох 40 хувь нь Ази номхон далайн бүс нутагт оногдож байна. Энэ ч утгаараа зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах санаачлагууд хэлэлцэгдэх болсон энэ үед бүс нутгийн орнуудын эрчим хүчний бодлого зорилтууд, эрчим хүчний нөөц ашиглалт, сэргээгдэх эрчим хүчний асуудлууд, ногоон хөгжлийг дэмжсэн эрчим хүчний шинэ технологиуд зэрэг сэдвээр харилцан ярилцахаар “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хуралд монгол, хятад, орос, япон, солонгос зэрэг улсуудын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудал болон цаашдын чиг хандлагын талаар ярилцсан юм.

Монгол улс нар салхи болоод нүүрсний эрчим хүч гаргах нөөцийн хувьд арвин ч түүнийг ашиглах тал дээр удаашралтай яваа улс юм. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах болон гадаадад экспортлох үеийг наашлуулах, хөгжлийг хурдасгахад саад болж байгаа зүйл нь  хөрөнгө санхүүгийн асуудал байдаг байна. Тиймээс нөөцөө ашиглаж том том төслүүдийг хэрэгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг татах, гадаад харилцааг хөгжүүлэх төрийн бодлого дутагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2387
0 эможи
keyboard_arrow_up