Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Манай тусгай сургуулиуд лифттэй автобустай боллоо

2014 оны 5 сарын 02

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр ерөнхий боловролын зургаан тусгай сургуульд зориулалтын автобусыг хүлээлгэн өглөө.          
БШУЯ энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөг бүхий 7 автобус худалдан авч сургуулиудад нийлүүлж байгаа юм. Эдгээрээс зургаа нь энгийн автобус бөгөөд нэг нь тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан лифттэй тусгай автобус аж. Энгийн автобус нь 26 хүүхдийн суудалтай бөгөөд тус бүр нь 98 сая төгрөгийн үнэтэй аж.          
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг монголд анх удаа оруулж иржээ. Уг автобус нь 17 хүүхдийн суудалтай 144 сая төгрөгийн өртөг бүхий бөгөөд цаашид тусгай сургуулиудад ээлж дараалан нийлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар БШУЯ-ны мэргэжилтнүүд дуулгалаа.          
Өнөөдрийн арга хэмжээнд лифттэй тусгай автобусыг Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуульд хүлээлгэн өгсөн бөгөөд тус сургуулд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 228 хүүхэд хамрагддаг аж. Үүнээс 118 нь бага ангид суралцдаг юм байна. Харин тэдгээр сурагчдын  20 нь тэргэнцэртэй сурагч байдаг тухай сургуулийн захирал нь ярьж байлаа.  Тиймээс тэдгээр сурагчдад хоёр ээлжээр тусгай автобусаар үйлчлэх нь ээ. Сурагчдын төлөөлөл энэхүү тусгай автобусыг хүлээн авахад оролцлоо. Тэдгээр сурагчид болон эцэг эхүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай автобусаар үйлчлэх болсонд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа. 70 дугаар сургуульд Баянхошуунаас явдаг тэргэнцэртэй хүүхдүүд олон байдаг гэнэ. Тэдгээр хүүхдийг сургуульд нь өдөр бүр нийтийн тээвэр болон микро автобусаар зөөвөрлөхөд хүндрэлтэй байсан аж. Харин өнөөдрөөс эхлэн энэхүү тусгай автобусаар сурагчдын зөөвөрлөх болсон нь тэдний талархалыг хүлээж байгаа бөгөөд сурагчдын хувьд  тав тухтай орчинд сургууль руугаа аюулгүй зорчих, эцэг эх нь цаг, мөнгөө хэмнэх гээд олон давуу талтай болжээ.          
Мөн өнөөдөр сургуулийн автобустай болсон 25 дугаар тусгай сургууль өмнө нь огт автобусгүй байсан гэнэ. Бусад сургуулийн хувьд өөрийн гэсэн микроавтобусаар сурагчдадаа үйлчилдэг байжээ.          
Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан "Манай сургууль улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 316 сурагчтай. Үүнээс 160 сурагч нь дотуур байранд байдаг. Бид үлдсэн сурагчдаа хоёр микро автобусаар тээвэрлэдэг байсан. Ийнхүү 26 хүүхдийн суудалтай том автобустай болсноор бага ангийн сурагчдаа сургууль руу нь унаагаар хангах боломжтой боллоо. Мөн өмнө нь явуулж байсан чиглэлээ нэмэх боломжтой болж байгаа юм" хэмээв.          
Дашрамд дурьдахад, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1300 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 15770 хүүхэд сургуульд суралцаж байгаа аж. Үндэсний хэмжээнд зургаан тусгай сургууль байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 116  дугаар сургууль, сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургууль улсын эхмжээнд үйл ажиллагаа явуулан орон нутгийн сурагчдыг дотуур байрандаа хүлээн авдаг юм байна. Мөн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25, 63, 55, 70 дугаар сургуульд гээд нийт зургаан тусгай сургуульд 1600 гаруй хүүхэд суралцаж байгаа юм.            
ЕБС-д суралцаж байгаа нийт хүүхдийн 50 орчим хувь нь буюу 7064 нь харааны бэрхшээлтэй гэж бүртгэгджээ.

- See more at: http://zasag.mn/m/mes/view/5377#sthash.yZ5Nv4Si.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2420
0 эможи
keyboard_arrow_up