Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 05

08:00 цагаас Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан “ХСИС-80 марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”, “Хилийн албаны тактик хээрийн сургууль” эхэлнэ. Тус сургууль тавдугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хилийн цэргийн 0151-р ангийн хээрийн сургалт бэлтгэлийн цогцолборт зохион байгуулагдаж байна. Утас: 88115446, 88013108, 96043108

 

09:00 цагаас Жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тодорхой уриатайгаар тэмдэглэдэг болсонтой холбогдуулан “Хүйн ээж бид, айл бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэж, нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригч нарт “Эх баригчдын дуу холой” сэдэвт зөвлөлдөх сургалтыг ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахари нар оролцоно.

11:00 цагаас Зууны мэдээ сонины байранд Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч хил гааль, газар олголт болон цуцлалт, татвар, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл зэрэг Алтанбулагийн чөлөөт бүстэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Холбогдох утас: 99034368

11:00 цагаас Цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэдэд цусны даралтаа хянах дадлыг олгох “БҮТЭЭЛЧ АЖИЛ-2” болон иргэн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО” арга хэмжээг улс орон даяар эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ, АХБанкны төлөөлөгчид оролцоно.

16:00 цагаас МУИС-д хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, түүний явцын талаар МУИС-ийн багш, ажилтан, ажилчдын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох НЭЭЛТТЭЙ хэлэлцүүлэг МУИС-ийн төв байрны Эрдмийн дугуй танхимд болно.

Уг нээлттэй хэлэлцүүлгийг бүтцийн өөрчлөлттэй холбоотой үүсч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрсдлийг даван туулах гарцын талаар хамтаараа дүгнэлт шийдэл гаргах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт МУИС-ийн бүх багш, ажилтан, ажилчдаас гадна тус сургуулийн үе үеийн сургалт, эрдэм шинжилгээ, бүрэлдхүүн сургуулийн захирлын алба хашиж байсан удирдлагууд, ахмад эрдэмтэн профессорууд оролцоно

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд болно.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд болно.

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно.

11:00 цагаас Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.

13:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “А” танхимд болно.

13:00 цагаас Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

13:00 цагаас Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг /механизмыг/ боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

14:00 цагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.

15:00 цагаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15:00 цагаас “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд тус тус хуралдана.

15:00 цагаас Мөн сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо явж танилцана

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2468
0 эможи
keyboard_arrow_up