Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 37 дугаар байранд жагсчээ

2014 оны 5 сарын 05

АНУ-ын хууль хамгаалах “Freedom house” байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний тухай илтгэл гаргаж байр эзлүүлдэг. Харин энэ удаад Монгол улс хэвлэлийн хэсэгчилсэн эрх чөлөөтэй буюу 37 дугаар байрт бичигджээ. “Freedom house” байгууллагаас мэдээлэхдээ “Хэвлэлийн эрх чөлөө сүүлийн арван жилд байгаагүй доод түвшинд очсон талаар дурдаад энэ нь Ойрхи дорнодын Египет, Ливи, Иордани зэрэг улсуудад зэвсэгт мөргөлдөөн гарсантай холбоотой. Үүнээс гадна Европын Турк, Украйн, Зүүн Африкийн зарим нутагт төдийгүй ил тод мэдээлэлтэйд тооцогддог АНУ-д эрх чөлөө хязгаарлагдах болсон” гэжээ. 197 улсын түвшинг жагсааснаас Нидерланд, Норвеги, Швед эхний гурван байрт бичигдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2475
0 эможи
keyboard_arrow_up