Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Бат-Ялалт өлсгөлөнд бэлдэж эхлэв

2014 оны 5 сарын 05

Хууль зүйн салбарын шинэтгэлийг буруу замаар, улстөрийн пиар төдийнхнөөр хийж байна хэмээн “Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт эсэргүүцэж буй. Тиймдээ ч шинэчлэл хийж буй гэх Х.Тэмүүжинг сайдад хэдэнтээ халз мэтгэлзээнд урьсан. Харин Х.Тэмүүжин үүнд одоо болтол хариу өгөлгүй зугтаж байгаа учраас тэр Хууль зүйн сайд шинэчлэл нэрийн дор улстөр хийж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг хэмээн үзээд байна. Ийнхүү удаа дараа салбарын сайдад урилга явуулаад эс тоож байгаа учраас Х.Бат-Ялалт өлсгөлөн зарлахаар шийдэж, биеэ бэлдээд эхэлжээ.

Тэрээр “Хууль зүйн салбарын шинэчлэл нэрээр буруу замаар явж байгааг таслан зогсоохгүй бол энэ нь Монгол Улсад маш хортой зүйл хийж байна. Иргэдээс төрийг улам холдууллаа. Тэгэхээр би үүнийг ярилцаж, алдаа оноогоо цэгнэх үүднээс салбарын сайдыг мэтгэлзээнд урьсан. Тэр удаа дараагийн урилгад хариу өгөөгүй учраас би өлсгөлөн зарлана” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2522
0 эможи
keyboard_arrow_up