2013 онд Монгол Улсын хэмжээнд 40 мянган иргэн ажилгүй байжээ
2014 оны 2 сарын 07
Монгол Улсын хэмжээнд 2013 оны эцсийн байдлаар 42 мянга 772 иргэн ажил хөдөлмөр эрхлээгүй байсан гэсэн урьдчилсан дүн гараад байна. Өөрөөр хэлбэл 2013 оны туршид хөдөлмөрийн хэлтэст шинээр 110 мянга 52 иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлснээс 65 мянга 874 иргэн ажлын байранд зуучлагдан оржээ.
Ажилгүйдлийн үзүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 2012 оны эцсийн дүнгээс 19.5 хувиар өссөн байгаа боловч 2011 оны дүнгээс 33.6 хувиар буурсан байна. Харин ажил эрхлээгүй иргэд боловсролын хувьд харьцангуй дундаж буюу бүрэн дунд боловсролтой иргэд байсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
256
0 эможи