Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө

2014 оны 5 сарын 07

Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2,52 км  замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, 4 урсгалтай болгосон байна.  Замын ажлын гүйцэтгэгчээр “ Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 сард ашиглалтад өгчээ.  Энэхүү зам нь гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлжээ.
Замын баруун хэсэгт 8 айл газраа чөлөөлөөгөөгүйгээс  явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээлгүй ашиглалтад өгчээ. Одоогоор тухайн хэсгээр зорчиж байгаа иргэд автозамаар явж байгаа нь замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөх эрсдэлтэй байгааг Замын цагдаагийн газраас сануулсаар байгаа юм.

Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт долоо хоногийн хугацаанд явган хүний зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айлуудын хашааг 2 метр татуулж, “Мон-Агаар” компани нэмэлт хөрөнгө авахгүйгээр явган зорчигчийн замыг тавих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2631
0 эможи
keyboard_arrow_up