Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй дотоодын автобусны үйлдвэрүүдийг дэмжинэ

2014 оны 2 сарын 10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт нар Экологбус компанийн “Ecobus” автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Нийслэлээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэлт хийхээр 2014 оны нийслэлийн төсөвт 20 тэрбум төгрөгийг тусгасан юм. Ингэхдээ дотооддоо угсарч, үйлдвэрлэсэн байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй Эко автобусыг худалдан авч, шугамын автобусны тоог нэмэгдүүлэх, хөгжингүй орны жишгээр стандартын дагуу автобус суудлынхаа тоогоор зорчигчдоо тээврлэх, автобусны тасалбарыг цахим системд шилжүүлэх, шугамын автобус хугацаандаа иргэдэд үйлчлэх зэргээр шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлаа хийж байна. Энэ бодлогын  хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2013 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Цахилгаан тээвэр” компани J-800 EV цахилгаан 5 машиныг Монгол Улсад угсарч үйлдвэрлэсэн юм.  
“Ecobus автобусны үйлдвэр нь жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай, захиалгаас хамаарч үйлдвэрлэлийг 2-3 ээлжээр зохион байгуулж хүчин чадлыг өсгөх боломжтой бөгөөд өөр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэгэн зэрэг зохион байгуулах технологийн бололцоотой" гэж “Номин холдинг” ХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан хэллээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Бид нийтийн тээврийн шинэчлэлтэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, Монголдоо угсарч, үйлдвэрлэсэн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилт тавьсан. Тиймээс өнөөдөр эх орондоо автобус угсарч, үйлдвэрлэх боломжтой компаниудыг бид дэмжин ажиллана. Гадаадаас сэлбэгээ авч болно. Хамгийн гол нь дотооддоо угсарч,үйлдвэрлэх нь эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна олон монгол хүн ажилтай болох нь сайхан байна. Нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 2500 автобусыг шинээр авах шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Хэрэв 2500 автобусыг үйлчилгээнд гаргавал иргэд автобус хүлээж зогсохгүйгээр тогтсон цагт, суудал дээр сууж үйлчлүүлэх боломжтой болно. Мөн эдгээр автобусыг олон тоогоор үйлчилгээнд гаргахад агаарын бохирдол тодорхой хувиар багасах ч тооцоо бий” гэдгийг онцлон дурдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
274
0 эможи
keyboard_arrow_up