Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: МОНГОЛ ЭРДЭМТЭН ШИНЭ ЭЛЕМЕНТ НЭЭЛЭЭ

2014 оны 5 сарын 12

Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн эрдэмтэн Жадамбын Хуягтбаатарын удирдсан Германы Гельмгольц институт дэх Олон улсын судалгааны баг Z=117 атомын дугаартай шинэ элемент оршдогийг баталсан нь олон улсын түвшинд Монгол Улсын нэрийг гаргасан үйл явдал боллоо. Тухайн элементийн судалгааг Олон улсын хамтарсан судалгааны багийнхан анх 2010 онд хийсэн байна.

Са48+Вк249 буюу цөмийн нэгдэх урвалын дүнд супер хүнд элемент Z=117 нь үүсэх ба 7 удаагийн альфа задралын дүнд удаан наст Db270 элемент үүсдэг байна. Мөн Db270 элементийн альфа задралын дүнд Lr266 элементийн шинэ изотопийг нээжээ. Улмаар туршилтаар  Z=117 атомын дугаартай элемент оршдогийг баталж удаан наст Db270 элементийг илрүүлснээр эрдэмтдийн таамаглаж байсан хүнд жинтэй тогтвортой элементүүдийн арал (island of stability) оршин байх боломжтой гэсэн таамаглалыг бодит болгоход нэг алхамаар ойртсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2875
0 эможи
keyboard_arrow_up