Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын иргэд дэлхийн хамгийн тэнцвэртэй иргэдээр тодорчээ

2014 оны 5 сарын 13

-ХӨДӨЛЖ БУЙ АВТОБУСНААС ҮСРЭН БУУГЧИД ЭРЭЛХЭГ ШҮХЭРЧИД ШИГ ХАРАГДДАГ-

Монголчууд бид цэлмэг хөх тэнгэр, нүд алдам тал нутаг шигээ их амгалан тайван хүмүүс. Хэр баргийн зүйлийг тоодоггүй, мэдэрдэггүй  хэнэггүй хүмүүс ч юм шиг. Нийслэлийн маань иргэд өдөр бүр л юмны үнэ өсөж амьдрахад хэцүү боллоо гэж ярьдаг ч бүхнийг болгосоор л байдаг. Бид ч энэ амьдралдаа дасчихсан гэж хэлэхэд болно. Бороо орсны дараа Улаанбаатар хот тэр чигээрээ усанд автаж эгээтэй л Итали улсын далайд хөвж буй хот гэгддэг Венецхот шиг харагддаг бололтой. Энэ бүхнийг анзаарч харсан Австралийн нэгэн судлаач эрхэм хэд хэдэн чиглэлээр судалгаа хийж судалгааныхаа эхний хэсгийг хэвлүүлсэн нь бусад орны иргэдэд их л сонин содон санагдаж буй юм байхаа.

-ӨМНӨ 200 ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙСАН ӨНДӨГ 500 ТӨГРӨГ БОЛОХОД ЦОЧИРДОН ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

Монголчууд бидний сэтгэлзүйн тэнцвэр дэлхийн бусад орны иргэдээс гойд онцгой гэнэ шүү. Жишээ нь, 20 хэмийн халуун нар шатаж гоёмсог тод өнгийн даашинз өмссөн охид бүсгүйчүүд Улаанбаатар хотын гудамжаар алхаж хээрийн цэцэгс шиг өнгө үзэмж нэмнэ. Гэтэл маргааш өглөө нь сэвсийсэн цагаан цас орж хот цагаан өнгөнд будагдсан мэт харагдаж гадаа -10 хүйтэрч цасаар шуурч байхад түүнийг онц ноцтой үзэгдэл гэж хариулсан нэг ч хүн байсангүй гэнэ. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөд Монголчууд маш сайн дасан зохицож чадсан байна. Гэвч өмнө нь 200 төгрөг байсан өндөг өнөөдөр 500 төгрөг болон өсөхөд хүмүүсийн цочирдлын зэрэг тэгтэй тэнцүү байсан аж. Энэ бүхнийг үндэслэн Улаанбаатарчууд сэтгэлзүйн хувьд гойд тэнцвэртэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

-60-70 КМ/ЦАГИЙН ХУРДТАЙ ЯВЖ БУЙ АВТОБУС ГЭНЭТ ТООРМОЗЛОН ЗОГСОХОД НЭГ Ч ХҮН УНАДАГГҮЙ-

Дараагийн судалгаагаа биеийн тэнцвэр дээр үндэслэн хийсэн байна.Энэ хэсгийн эхний судалгааг нийтийн тээврийн автобуснуудад хийжээ. Үүнд цагт 60-70 км цагийн хурдтай хурдалж явсан автобус огцом тоормозлон зогсоход унаж ойчсон нэг ч хүн харагдахгүй. Хүмүүсийг уурлах байхдаа гэж бодон царай руу нь хартал инээмсэглэл тодорч байсан нь уг судлаачид хачирхалтай мэдрэмж бас бага зэргийн айдас, үл ойлгох байдалүлдээсэн байна. Мөн автобус дотор сууж явсан зарим хүмүүс нь урагшаа бүтэн нэг эргээд л хөл дээрээтавхийтэл буусанд нүдэндээ ч итгэж чадаагүй аж. Автобусны кондуктор болон жолоочийн аман сүрдүүлэг дор тэдгээр хүмүүс сэтгэлзүйн болон биеийн тэнцвэрээ тэгтлээ хадгалж байгаа нь гайхамшиг юм гэж тэмдэглэжээ. Мөн буудлаас хөдөлж байгаа автобуснаас үсрэн бууж буй хүмүүс Америкийн цэргийн эрэлхэг шүхэрчид мэт харагдсан гэдгийг нэмж дурьдсан байна.

-ХААШАА Л ХАРНА ДЭЛХИЙН СОНГОДОГ УРЛАГИЙН ОХЬ БОЛСОН БАЛЕТЫН ЗОГСОЛТ, ХАРАЙЛТААР ДҮҮЛСЭН ХҮМҮҮС-

Дараагийнхэсгийн судалгаагаа саяхны бороо цас ээлжлэн орсон өдрүүдэд хийсэн байна. Тэрбээр ингэж бичжээ. “Энэ өдрүүдэд Улаанбаатар сонгодог бүжгийн урлагийн асар том ордон мэт болов. Явган хүний зам талбай, машины зам зогсоолууд усанд тэр чигээрээ автаж хаашаа л харна дэлхийн сонгодог урлагийн гайхамшгуудын охь болсон балетын зогсолтоор зогссон, харайсан, үсэрч дүүлсэн хүмүүсээр хот дүүрсэн байлаа. Би яг л П.И.Чайковский “Хунт нуур” балетийг үзэж буй мэт сэтгэгдэл төрсөн. Мөн хамгийн гайхалтай нь нэг ч хүн усанд хөлөө дүрэн норгоогүй. Уг нь монголчуудыг таван хошуу малынхаа махыг хэтрүүлэн зооглодог том хүдэр биетэй хүмүүсээс ийм ур чадвар гарна гэж төсөөлсөнгүй явлаа. Магадгүй олон жил ах дүүгийн харилцаатай байхад нэвтэрсэн дэлхийд тэргүүлэх Оросын балетын урлагийн нөлөө байгаа биз ээ” гэж тэмдэглэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2882
0 эможи
keyboard_arrow_up