Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Хүүхэд тээвэрлэх автобус стандарттай боллоо

2014 оны 5 сарын 14

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/97 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх, хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас санаачилан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус, Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулж батлуулжээ. Энэхүү стандарт нь 9 бүлэг, 89 заалттай. Стандартад  хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын,мэргэшсэн жолооч байхаар заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2934
0 эможи
keyboard_arrow_up