Өргөмжит консул нарт экзекватур гардуулав
2014 оны 5 сарын 14
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Ч.Мөнхбат, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нарт экзекватурыг гардуулан өгөв.
Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консулуудад хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2943
0 эможи