Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Буян үйлдэнэ гэдэг их амархан болжээ

2014 оны 5 сарын 14

Хүн болж төрснийх болж л өгвөл буян үйлдэж явах хэрэгтэй гэж биднийг өвөг дээдэс ахмад буурлууд маань сургасаар ирсэн. Тэдний минь буян гэдэг ойлголтонд бол хүнд хар муу санахгүй, муу үйл хийхгүй үргэлж сайн сайхныг сэтгэлдээ бодож тэрнийхээ төлөө зөв явахыг хэлдэг байсан бизээ.

 

Харин одоо цагт бид энэ буян үйлдэнэ гэдэг үйлийг их амархан, хялбархнаар боддог болж. Зүгээр л өнгөц талаас нь харж хайнгадуу ханддаг болжээ. Буян үйлдэх гэдэг бол  цэнгэлдэхэд очоод гэрэлт зул хэмээх ил галыг  хөөргөх явдал биш, манай ёс заншил ч биш юм. Гадныхны шашныг Монголд дэлгэрүүлэх гэсэн бас нэг санаа гэж ойлгогдохоор. Энэхүү Гэрэлт зул хөөргөх ёслол нь Тайванаас гаралтай бөгөөд далайн эргийн орнууд далайруугаа энэхүү ил галыг хөөргөдөг байх юм. Харин бид гэрэлт зулыг хүн ам ихээр  суурьшсан, шатахуун түгээх станцууд олноор төвлөрсөн  нийслэл хотдоо  хөөргөж, улмаар ил гал хаана очиж буухыг хэн ч мэдэхгүй. Тэгээд Богд уул руугаа хавар, намрын улиралд ил галыг олноор нь хөөргөснөөр эргэж газарт буухдаа  хог хаягдлыг бий болгохоос гадна байгаль орчинд гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Мөн ашиг  хонжоо  олох  сэтгэлгээг  бий  болгож  байгаа юм.  Энэ  үйлдэл  нь  байгаль  орчныг бохирдуулж, экологийн  тогтолцоог  алдагдуулсан  гэх  үндэслэл  болж  байна.  Хуульд  зааснаар  байгаль  орчинд учруулсан хохирлыг барагдуулах зохицуулалт байгаа  боловч дээрх үйлдлээс  болж хохирол учирвал хэн хариуцах, түүнд тавих хяналт байхгүй байгаа зэрэг нь хууль зөрчсөн үйлдэлд хүргэж байна. Залуучууд маань анхнаасаа гэрэлт зулын талаар их буруу ойлголтыг авсан мэт. Эсвэл тэнгэрт хөөрөх олон ил гал сайхан харагдаад түүнд шүтэж цаад учрыг үл ойлгосон юм болов уу. Зул хөөргөж хүслээ шивнэж болно гэж хэн нь хэнд хэлээд цааш ингээд дэлгэрчихэв. Гэрэлт   зул  өргөх ёслолыг хаанаас ямар шийдвэр гаргаж, хэн зөвшөөрөл олгосон нь тодорхойгүй  эсвэл эрх бүхий хүмүүс өөрсдөө зохион байгуулж  байгаа  юм болов уу гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд авсан.

Энэ талаар баримт цуглуулахад гэрэлт зулыг эсэргүүцдэг Монголын сайн сайхны төлөө уриатай “Урт нэртэй” ТББ-аас тодруулга авсан юм. Урт нэртэй ТББ-н гэрэлт зул арга хэмжээг таслан зогсоохоор удаа дараа арга хэмжээ авч байжээ. Тэдний хэлснээр энэхүү үйл ажиллагааг  таслан  зогсоох  хүртэл  арга  хэмжээ  авахуулахын  тулд  2013оны  8-р сард анх Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт гэрэлт зул өргөх ёслолын арга хэмжээний талаар мэдэгдэл хүргүүлж, иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасан хугацаа буюу ажлын 10 өдөрт багтаан тус мэдэгдэлд хариу өгөхийг хүссэн боловч хариу нь ирээгүй байна. Тиймээс  дахин Урт нэртэй ТББ-аас 2013оны 11 дүгээр сарын 19-нд Нийслэлийн Засаг  дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд   мэдэгдэлээ хаяглаж  хүргүүлээд  мөн л хариугаа авч чадаагүй учир мөн л 2014оны 1сард  Нийслэлийн Засаг  дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд мэдэгдэл хүргүүлжээ. Нийт гурван удаа хүргүүлсэн байна. Харин сүүлд өгсөн мэдэгдлийн хариуг Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас өгчээ. Учир нь нийслэлийн ЗДТГ-аас тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна. Мэргэжлийн хяналтаас Урт нэртэй ТББ-д “Манайд үүнтэй холбоотой ямар нэгэн журам байхгүй учир арга хэмжээ авах боломжгүй ”гэдэг хариу өгсөн аж. Иймд Урт нэртэй ТББ-ынхан  Гэрэлт зул өргөх ёслолийн талаар Хотын захирагч буюу Нийслэлийн засаг даргад дахин хандах болно” гэсэн юм. Энэ нэг талаасаа маш зөв асуудал шиг. Гэрэлт зул өргөе гэхээсээ илүү Монгол ёс заншлаараа мацаг барьж, гэр гэртээ зулаа бариад энэ ил гал аваад байгаа хэдэн арван сая төгрөгөөрөө хүүхдийн эмнэлэг  бариж буян болмоор...   

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2966
0 эможи
keyboard_arrow_up