Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагыг байгуулах ажлын хэсэг томилогдлоо

2014 оны 2 сарын 11

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Ажлын хэсэг байгуулах тухай” А/14,  А/71 дугаар хамтарсан тушаал, захирамж гаргалаа.

 

Уг тушаал, захирамжаар Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу хотын цагдаагийн байгууллага байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, дэд даргаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Маргад-Эрдэнэ нар ажиллана. Тус ажлын хэсэг  ажлын үр дүнг 2014 оны 02-р  сарын 20-ны дотор танилцуулахыг Хууль зүйн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
298
0 эможи
keyboard_arrow_up