Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 16

Боловсролын салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.

БШУ-ны  сайд  Л.Гантөмөр : Өөрийгөө  чагнаж , авъяасаа  хөгжүүлж  мэргэжлээ  сонгохыг  зөвлөе 

"Эцэг эхчүүд зах зээлд эрэлттэй, орлого сайтай мэргэжил сонгохыг хүүхдүүддээ зөвлөдөг. Гэтэл мэргэжил гэдэг тухайн хүнийг хань ижил мэт насаар нь дагаж явна. Үнэн хэрэгтээ хань ижлээ сонгодог шигээ мэргэжлээ тэгж сонгох хэрэгтэй. Тиймээс мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд юунд сонирхолтой гэдгээ мэдэх нь чухал. Хүний амьдралын зорилго бол хоол олж идэхээс илүү аз жаргалтай байх гэж боддог. Тэгэхээр өөрийгөө аз жаргалтай амьдруулах, өөрийнхөө хамгийн их сонирхдог, өөрийн авьяаст нийцсэн мэргэжлийг сонговол сурахад нь дөхөм байх болов уу. Ингэж чадвал амжилт гаргана. Мэдээлэл хөгжсөн энэ зуунд хүний амьдрал гэдэг өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ гэдэг чухал үзүүлэлтээр хэмжигдэж байна. Өөртөө сэтгэл хангалуун байвал ажилдаа үнэнч, дуртай байхын шинж. Бусад хүн ямар мэргэжил сонгож яаж амьдарч байгаа нь сонин биш.Тиймээс өөрийгөө сайн чагнаж авьяасаа харж  мэдэр    /2014.05.14  www.montsame.mn/  /

ХУД-ийн   Насан  туршийн  боловсролын  газрын  дарга Г.Оюунцэцэг : Албан  бус   боловсрол   ач  тусаа  өгдөг л  юм  байна 

Өнгөрсөн  2013  оны   зургадугаар  сарын   19-нд    Боловсролын  сайдын  тушаалаар    Албан  бус  насан   туршийн   боловсролын  төв нэртэй  үйл  ажиллагааны    таван  чиглэлийг яамнаас тодорхойлсон.  Үүнд Гэр бүлийн боловсрол,  Иргэний  боловсрол  ,  ёс зүйн  боловсрол, Амьдрах   ухааны  боловсрол  үйлчилгээ  зэрэг   чиглэлийг  тодорхойлсон . Бид  иргэдтэй  илүү  орйтож  ажиллах  үүднээс    тухайн  дүүргийнхээ   хороодын  иргэдтэй  уулзаж   хэрэгцээт  сургалтыг  үзүүлэхээр  төлөвлөж  байна.   Мөн  танхимаар   ирж    суралцах    боломжгүй    иргэд    бие   дааж   боловсролоо   дээшлүүлэх боломжтой   юм. Эдгээр   бүх   сургалт   иргэдэд   үнэ  төлбөргүй. Манай   боловсон   хүчний   дийлэнх   нь  дээд   боловсролтой    хүмүүс   байдаг.  Бид   тухайн   сургалтын  чиглэлийнхээ  дагуу   багш нартаа   сургалт    явуулж    сургаж  авдаг./ 2014.05.13 Үндэсний шуудан сонин /

ШУТИС-ийн  ректор  Б.Очирбат : ШУТИС энэ жил босго оноогоо мэргэжлээс нь шалтгаалж   ялгаатай   тогтооно 

Элсэгчдийн  тоо  өмнөх   жилийнхээс   өөрчлөгдөхгүй.  Хэдийгээр   дал  орчим   мэргэжлийн    хөтөлбөр индексийн    дагуу  элсэлтийг  зохион   байгуулахаар    болсон  ч  дотор   нь    24  багц   болгож  хуваагаад байна. Элсэлтийг  энэ дагуу  зохион  байгуулна.   Хүүхдүүд  эхлээд  багцаар  элсэж  ороод    гурав дөрвөн  семистр   суралцсаны  дараа   мэргэжлээ   дахин  нарийвчлан   сонгоно. Энэ  жил   босго   оноогоо   шинэчилж   батална.   Босго  оноог  мэргэжлүүдээс  шалтгаалж  ялгаатай  тогтоож  өгнө.  Өмнө  нь  манай  сургууль    440  юм  уу , 500   гэсэн  оноог  бүх  мэргэжил  дээрээ   адилхан  тогтоож  өгдөг  байсан.   Энэ  жилээс  тэгэхгүй  . Эрэлт  ихтэй   инженерийн    чигийн  мэргэжлүүд  дээр  элсэлтийн  босго  оноог    өндөр   тавих  санал    гаргасан.   Тэгэхээр   энэ   жилийн   манай  сургуулийн  босго   оноо   450-600-гийн  хооронд    мэргэжлүүдээрээ   ялгаатай   байх  болно. / 2014.05.13 Өдрийн сонин /

116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа: Хүүхдүүдээ  юм үзэж нүд тайлаг л  гэж   авч  явсан 

Хүүхдүүдийн   тоглолт   хийж олсон мөнгийг  би  хувьдаа авсан   тохиолдол  нэг  ч  байхгүй . Орлогын юунд   зарцуулдаг  тухай нарийн  зүйлийг  нь   би  мэдэхгүй.  Миний  мэдэж  байгаагаар   2010  онд    байх Чой  гэдэг  Солонгос  хүний  асуудлаар   БНСУ-д    олон  улсын   хөгжлийн   бэрхшээлтэй иргэдий  фестивальд  оролцсон  юм. Тухайн  үед  хүүхдүүдээ  юм  үзэж  нүд  тайлаг  л  гэж  авч явсан. Нийт  зардал нь 20 гаруй  сая    төгрөг болсон. Хүүхдүүдийн   ар гэрээс  мөнгө  гаргах   боломжгүй  учир  багш  нар   цалингийн зээл  авсан.  Энэ  зээлийн  төлөхөөр өнгөрсөн  дөрөвдүгээр  сард Хөвсгөл  аймагт   тоглолт  хийснийг   би  мэдэж  байна.  Бусад  асуудлыг би   огт  мэдэхгүй. / 2014.05.12 Ардчилал сонин /

Орчлон  сургуулийн  гүйцэтгэх захирал  Ц.Жаргалмаа: Орчлон  сургууль   Кембрижийн   хөтөлбөртөө   авъяаслаг   15   сурагчийг   тэтгэлгээр   суралцуулна  

Манай  сургууль  анх 2011  онд  Энержи  ресурс   компанийн    дэмжлэгтэйгээр   15   сурагчийг   тэггэлэгээр   сургахаар   элсүүлсэн.   Тухайн  үед   250   сурагчаас    7-10   дугаар   ангид    шалгаруулж  авч  байлаа.   Тэд  маань    өндөр амжилттай   суралцаж   эхнээсээ   энэ  жил   сургуулиа   төгсөж   байна. Тэтгэлэг  авсан   хүүхдүүд   тэдний   эцэг  эх  өнөөдөр   сэтгэл   маш  хангалуун байгаа.   Манай  сургуулийн  удирдлага    өмнөх    тэтгэлгийн  үр  дүн,  туршлагадаа   тулгуурлаж   2014-2015   оны   хичээлийн  жилээс   эхлэн   дахин   15   сурагчид   тэтгэлэг  олгох   шийдвэр   гаргалаа. Шалгаруулалтын  бүртгэл   5-р   сарын   13-наас   эхлэн  явагдана ,  ирэх  хичээлийн  жилд   6-9  ангид   суралцах   сурагчдаас   элсэлт  авна. /2014.05.14 Өдрийн сонин /

 

Калфорни мужийн  Berkeley    их  сургуульд  шалгалт    өгч  тэнцсэн  Э.Гантөгөлдөр  : Гадаадад  зөвхөн  онцгой   хүүхэд   сурдаг   гэж  бодох хэрэггүй 

Би  өөрийгөө  ерөөсөө  Америк  явна  гэж   төсөөлж  байгаагүй. Аав  маань  гадаад  хэргийн  яаманд   жолооч  хийдэг. Намайг   наймдугаар   ангиа   төгсдөг  жил   аав   маань   консулын    газарт   ажиллах   болоод    гэр  бүлээрээ  явсан.   Гэнэт   л  Америкт  сурах   болсон .  Америкт   байхдаа   фейсбүүкээр  дамжуулж   дэлхийн  шилдэг   100  сургуульпд    тэнцвэл   тэтгэлэг    олгоно  гэдгийг  мэдсэн.  Боловсролын  яамны  хуудсанд  гарсан  байсан.  Тэгээд   би тэтгэлэг  авч   сурна  гэсэн   зорилго   өөртөө   тавьсан .  Дэлхийн  шилдэг   их  сургуулиуды  шалгалтад   дунд  сургуульд  авсан   дүн   маш   чухал .   Гэхдээ  хамгийн   гол   нь    тухайн   хүүхдийн  чадвар  зорилгыг   их хардаг  юм.   Гадаадад  зөвхөн  онцгой   хүүхэд   сурдаг   гэж  бодох хэрэггүй .  Хамгийн  чухал   нь   чи  өөрөө  хүсэхэд  л  хангалттай.   Чи  дэлхийн  шилдэг   сургуульд  сурна  гэсэн  зорилго  тавиад   түүнийхээ төлөө  тууштай  зүтгэж   чадвал  энэ   тийм  ч   хэцүү  зүйл   биш  шүү  дээ   гэж  чин  сэтгэлээсээ   хэлье. / 2014.05.12 Өдрийн сонин /

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3001
0 эможи
keyboard_arrow_up