Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Шизүокагийн эдийн засгийн семинар болов

2014 оны 5 сарын 15

Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх хүрээнд Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ онд цуврал бизнес семинарыг зохион байгуулж байна.

Энэ сарын 13-нд “Монгол, Шизүокагийн эдийн засгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт семинарыг Шизүока мужийн захиргаатай хамтран зохион байгуулав. Шизүока мужийн 40 орчим компани, орон нутгийн захиргаа, иргэдийн хурлын төлөөлөгчид, найрамдлын нийгэмлэгийн гишүүд  оролцсон эл семинарт Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг ЭСЯ-наас танилцуулав. Семинарт Шизүока мужид айлчилж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл оролцож үг хэлэв.  Манай улстай эрдэс баялаг, эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг арга хэмжээнд оролцогсод тэмдэглэж байв.

Мөн өдөр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Шизүока муж хооронд Хамтран ажиллах Санамж бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Шизүока мужийн захирагч Б.Цогтгэрэл нар үсэг зурав. Шизүока мужид дэлхийд алдартай Сүзүки, Ямаха зэрэг олон тооны компани үйл ажиллагаа явуулж, дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фужи уулыг тойрсон аялал жуулчлалын томоохон бүс байрладаг.  

Өнгөрсөн 2 дугаар сард Хоккайдо мужид эдийн засгийн семинар зохион байгуулсан. Мөн 7 дугаар сард Токио хотноо Японы Эдийн засгийн байгууллагуудын Холбоотой хамтран Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн сацуу энэ оны намар Ниигата, Оита мужид адил төстэй арга хэмжээ зохиохоор ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3005
0 эможи
keyboard_arrow_up