Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг дүгнэлээ

2014 оны 5 сарын 15

Монгол улсын Засгийн Газраас 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 416 тоот тогтоолоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлагдсан. Тус хөтөлбөр нь хүн амын эрүүл насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, халамж хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа хөтөлбөр юм.

Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шийдвэр гаргагчдын түвшинд салбар дундын оролцоог хангасан дэд хороог байгуулж, өнөөдөр Эрүүл Мэндийн яамны “А” танхимд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар ахлуулан тус хорооны анхны өргөтгөсөн хурал боллоо. 

Тус хуралд бүх яамдын төлөөлөл, удирдах ажилтнууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд, Эрүүл Мэндийн Яам, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Геронтологийн үндэсний төвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Хуралдаанаар, ДЭМБ-ын зөвлөх Bhushan Anjana, Baer Britta нар “Насжилтын талаар бүс нутгийн стратеги, тулгамдсан асуудлууд”, ГҮТ-ийн ерөнхий захирал Р.Оюунханд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө илтгэлийг хэлэлцүүллээ.

Дэд хорооноос 2014 онд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Дэд хорооноос хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, “Настанд ээлтэй байгууллага” шалгаруулах журам, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжил арга зүйн зөвлөмжийг хэлэлцэн баталлаа.

Дэд хорооны гишүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар бүрийн хүчин чармайлт, салбар хоорондын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд иргэн, гэр бүл аж ахуйн нэгж байгууллага, засаг захиргааны нэгжийн идэвхитэй оролцоотойгоор хөтөлбөр үр дүнтэй хэрэгжих боломжтойг онцлон тэмдэглэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3008
0 эможи
keyboard_arrow_up