Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын гэр бүлийн өдөр “Шилдэг гэр бүл”-ийг шалгарууллаа

2014 оны 5 сарын 15

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг ” Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Энэхүү уламжлал Олон Улсад тогтоод 20 жил өнгөрсөн хэдий ч Монгол Улсын хэмжээнд 8 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ.
2014 оныг Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Монгол Улсын Засгийн Газраас 1994, 2004 онуудыг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байсан нь энэ онтой харьцуулахад цаг хугацааны хувьд 10 жилийн давтамжтай хэдий ч үйл ажиллагааны төлөвлөлтийн хувьд өөр өөрийн ялгаатай юм.
Гэр бүлийн хөгжлийн асуудлаар эрдэмтэн мэргэд илтгэл тавьж, тулгамдаж буй асуудлаар төр, төрийн бус байгууллагууд санал солилцон тэмдэглэдэг байсан энэхүү баярыг нийт “Монгол гэр бүл” бүрийн баяр болгон айл өрх, гэр бүл  бүхэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байхад ХАХНХЯ-аас илүү анхаарч ажиллаж байгаа юм байна.
Өнөөдөр ХАХНХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран Соёлын төв өргөөнд “Олон улсын гэр бүлийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд иргэдийг гэр бүлийн хамт урин оролцуулсан юм.
Арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд “Шилдэг гэр бүл” шалгаруулах удирдамжийн 9 номинациар 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 180 гэр бүлийн тодорхойлолт ирсэн юм. Эдгээр гэр бүлээс АЗАЙ ГЭР БҮЛ-ээр 70 жил хамтдаа амьдарч, 73 ач, зээ, жич, гучтай, 93 настай Хөвсгөл аймгийн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл, ӨНӨР ГЭР БҮЛ-ээр үр хүүхэд, ач зээ нийлсэн 44 ам бүлтэй Булган аймгийн Б.Дашцэрэнгийн  гэр бүл, АЛДАРТАН ГЭР БҮЛ-ээр Монгол Улсын Хүний гавъяат эмч Өмнөговь аймгийн Ш.Пүрвээгийн гэр бүл, ШИЛДЭГ ЗАЛУУ ГЭР БҮЛ-ээр Баянхонгор аймгийн Т.Дагвадоржийн гэр бүл, ХҮМҮҮНЛЭГ ГЭР БҮЛ-ээр  Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл, АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ-ээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ц.Бадамсүрэнгийн гэр бүлийн “Удмын эгшиг” хамтлаг, СПОРТЛОГ ГЭР БҮЛ-ээр Дорнод аймгийн Мухардааны удмын  харваач Г.Ломбодоржийн гэр бүл,ОЮУНЛАГ ГЭР БҮЛ-ээр Төв аймгийн Д.Түгжамбын гэр бүл, БҮТЭЭЛЧ ГЭР БҮЛ-ээр  Улаанбаатар хотын иргэн Д.Дэлгэрсайханы гэр бүл тус тус шалгарлаа.

У

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг ” Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Энэхүү уламжлал Олон Улсад тогтоод 20 жил өнгөрсөн хэдий ч Монгол Улсын хэмжээнд 8 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ.

2014 оныг Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Монгол Улсын Засгийн Газраас 1994, 2004 онуудыг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байсан нь энэ онтой харьцуулахад цаг хугацааны хувьд 10 жилийн давтамжтай хэдий ч үйл ажиллагааны төлөвлөлтийн хувьд өөр өөрийн ялгаатай юм.

Гэр бүлийн хөгжлийн асуудлаар эрдэмтэн мэргэд илтгэл тавьж, тулгамдаж буй асуудлаар төр, төрийн бус байгууллагууд санал солилцон тэмдэглэдэг байсан энэхүү баярыг нийт “Монгол гэр бүл” бүрийн баяр болгон айл өрх, гэр бүл  бүхэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байхад ХАХНХЯ-аас илүү анхаарч ажиллаж байна.

Өнөөдөр ХАХНХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран Соёлын төв өргөөнд “Олон улсын гэр бүлийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд иргэдийг гэр бүлийн хамт урин оролцуулсан юм.

Арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд “Шилдэг гэр бүл” шалгаруулах удирдамжийн 9 номинациар 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 180 гэр бүлийн тодорхойлолт ирсэн юм. Эдгээр гэр бүлээс АЗАЙ ГЭР БҮЛ-ээр 70 жил хамтдаа амьдарч, 73ач, зээ, жич, гучтай, 93 настай Хөвсгөл аймгийн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл, ӨНӨР ГЭР БҮЛ-ээр үр хүүхэд, ач зээ нийлсэн 44 ам бүлтэй Булган аймгийн Б.Дашцэрэнгийн  гэр бүл, АЛДАРТАН ГЭР БҮЛ-ээр Монгол Улсын Хүний гавъяат эмч Өмнөговь аймгийн Ш.Пүрвээгийн гэр бүл, ШИЛДЭГ ЗАЛУУ ГЭР БҮЛ-ээр Баянхонгор аймгийн Т.Дагвадоржийн гэр бүл, ХҮМҮҮНЛЭГ ГЭР БҮЛ-ээр  Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл, АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ-ээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ц.Бадамсүрэнгийн гэр бүлийн “Удмын эгшиг” хамтлаг, СПОРТЛОГ ГЭР БҮЛ-ээр Дорнод аймгийн Мухардааны удмын  харваач Г.Ломбодоржийн гэр бүл,ОЮУНЛАГ ГЭР БҮЛ-ээр Төв аймгийн Д.Түгжамбын гэр бүл, БҮТЭЭЛЧ ГЭР БҮЛ-ээр  Улаанбаатар хотын иргэн Д.Дэлгэрсайханы гэр бүл тус тус шалгарлаа.

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ гэргийн хамт Шилдэгээр шалгарсан Есөн гэр бүлд хүндэтгэл үзүүлж, шагналыг гардуулан эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Авьяаслаг гэр бүл шалгаруулах наадамд оролцсон нийслэлийн 3 дүүрэг, 7 аймгийн 14 гэр бүл нэгдсэн концертоо, Улаанбаатар дээд сургуулийн оюутнууд жүжигчилсэн тоглолтоо, “Салхи” хамтлаг ая дууны мэндчилгээгээ олон нийтэд толилуулсан юм.

Та бүхэндээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд дэвшүүлье!

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар

- See more at: http://zasag.mn/m/nac/view/5545#sthash.7WXe4Yvk.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3032
0 эможи
keyboard_arrow_up