Бид хамтдаа сургалт боллоо
2014 оны 5 сарын 15
Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан “Бид хамтдаа” сургалт боллоо. Сургалтанд Хан-Уул дүүргийн Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цагаан нар оролцсон байна. Сургалтаар Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн өнөөгийн байдлыг танилцуулан Налайх, Хан-Уул дүүрэгт Үйлдвэр технологийн шинэ парк, ложистикын төвийн талаар танилцуулав. Мөн Хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх нийтлэг журам, Монгол мал, Эрчимжсэн МАА дэд хөтөлбөр, Мал аж ахуйн хоршоодын журмын төслийг танилцуулж, 2014 онд хийгдэх гол ажлуудыг танилцуулж, дүүргийн мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонслоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3046
0 эможи