Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Яагаад халуун ус хангамжийг хязгаарлах болсон бэ?

2014 оны 5 сарын 16

Дулааны 1в, 5в, 6ж гол шугамууд нь /магистралиуд/ нь 1966~1673 онуудад ашиглалтанд орсон. Голч нь  2Ø300~500 мм–ын диаметртэй шугамууд бөгөөд 1в гол шугамаар дамжуулан 40 мянгат, 50 мянгат,  220 мянгатын орон сууцны хорооллууд, Төв шуудан, Төрийн ордон орчмын хэрэглэгчид,  5в  гол шугамаар дамжуулан Замын цагдаагийн газрын  орчмын орон сууцнууд, Континенталь зочид буудал, 6ж  гол шугамаар дамжуулан  Хөгжим бүжгийн сургууль, Энэтхэгийн болон БНХАУ-ын Элчин сайдын яамны байр, 11-р хорооллуудын хэрэглэгчдийг хангадаг.

1в, 5в, 6ж гол шугамууд нь /магистралиуд/ нь 41~48 жил тасралтгүй ажиллаж байгаа ба ашиглалтын хугацаа дуусч, элэгдэл хорогдолд орсны улмаас халаалтын улирлын үед ихээхэн гэмтэл гарч өвлийн оргил ачааллын үед дулаан хангамжийн найдвартай ажиллагаанд хүндрэл учруулдаг болоод байна.

Түүнчлэн сүүлийн үед барилгажилт эрчимжиж байгаа бөгөөд дээрх шугамаар дамжуулан хангадаг хороолол дүүргүүдэд дулааны хэрэглээ огцом өсч шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болсноос шалтгаалан 11-р хороолол, 40, 50 мянгатын орон сууцны хорооллын зарим хэсгүүдэд дулаан хангамжийн доголдож байна. Одоогийн байдлаар 1в, 5в, 6ж гол шугамууд нь 20~40 хувийн хэт ачаалалтай ажиллаж байгаа юм.

Иймд дээрх шугамуудыг өргөтгөж шинэчлэх ажлын судалгааг хийж зураг төслийг боловсруулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 5 дугаар сар 15-наас 8-р сарын 1-ны өдрийн хооронд өргөтгөлийг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 1в, 5в, 6ж гол шугамыг өргөтгөснөөр дээр дурдсан газруудын дулаан хангамжийн найдвартай байдал хангагдаж, халаалтын доголдолтой байсан хэсгүүдийн дулаан хангамж сайжирна.

Гэхдээ өргөтгөж шинэчлэхээр төлөвлөөд байгаа шугамууд нь бүгд хотын төвийн хэсэгт байрлалтай замын хөдөлгөөний нягтрал ихтэй авто замуудыг хөндлөн огтолж гарсан, ногоон байгууламж, тохижуулсан талбай, авто зогсоол, явган хүний зам ихтэй хэсэгт шугамын трасс нь байгаа юм. Энэ нь шугам угсралтын ажлыг саатуулах, ажлыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Мөн түүнчлэн шугамын трасс урт учир ажлын эзэлхүүн ихтэй, төмөр бетон цутгалттай хийцүүдийг ихээр хийдэг технилогитой ажил тул шугам шинэчлэлтийн ажил 70~80хоног үргэлжлэх шаардлага тулгараад байна.

1в гол шугамын өргөтгөлийн ажил, хүндрэлтэй асуудлууд:

Шугамын тодорхойлолт: 1966 онд ашиглалтанд орсон (ашиглалтын хугацаа дууссан), 2Ø500 мм–ын голчтой 1,2 км шугамыг  2Ø800 мм–ын голчтой болгон өргөтгөнө.  

ХХУ-аар хязгаарлагдах хэрэглэгчид: 220 мянгат, Скайтель ХХК, Баянгол, Корпорейт зочид буудал, Хүүхдийн  ордон, Драмын театр орчим

Шугам шинэчлэгдэх хэсэгт байгаа тохижуулсан талбай, авто зам:

-  Паркын хашаанаас  баруун тийш Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хөндлөн гарсан хэсэг

-  Тк-1893 буюу Энхтайваны гүүрний доор байрлах зангилаа цэгээс  хойд зүгт Нарны замын 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

-  Баянгол зочид буудлын зүүн талын тохижуулсан явган хүний зам талбай, автобусны буудал, туслах замууд авто зогсоол

-  Алтай Констракшин ХХК, МB төв 2-ын дундуурх шугам одоо байгаа трасс.

-  Драмын театрын хойд талд тохижуулсан усан оргилуурын зам талбай, гантиг шалнууд

Шугам угсралтын үед технологийн хувьд хугацаа шаардсан ажлууд:

-  12 цэгт үл хөдлөх тулгууруудын төмөр бетон хийцийн угсралт, хатаалтын ажлууд

-  8 цэгт силфонон компенсаторын угсралт, таталтын ажлууд

-  2 хэсэгт авто зам доорх хүн явуултай хонгилын угсралтын ажлууд

-  Тохижилттой хэсгүүдийн буулгалт, шилжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд

 

5в магистралийн өргөтгөлийн ажил, хүндрэлтэй асуудлууд:

Шугамын тодорхойлолт:  1966 онд ашиглалтанд орсон (ашиглалтын хугацаа дууссан), 2Ø400 мм–ын голчтой 1,8 км урттай тулгуур дээр ил угсрагдсан шугамыг  2Ø800 мм–ын голчтой болгон  шинэчлэн өргөтгөж газар доогуур сувагт оруулах.

Халуун усаар хязгаарлагдах хэрэглэгчид:Соёлж ХХК,  Замын цагдаа орчмын орон сууцнууд, Континенталь зочид буудал

Шугам шинэчлэгдэх хэсэгт байгаа тохижуулсан талбай, авто зам:

-  Замын цагдаагийн уулзварын баруун талд  Нарны замын 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

-  Замын цагдаагийн уулзварын хойд талд  Олимпын гудамжны 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

-  Олимпын гудамжны  тохижуулсан явган хүний зам талбай  туслах замууд

Шугам угсралтын үед технологийн хувьд хугацаа шаардсан ажлууд:

-  18 цэгт үл хөдлөх тулгууруудын төмөр бетон хийцийн угсралт, хатаалтын ажлууд

-  15 цэгт силфонон компенсаторын угсралт, таталтын ажлууд

-  2 хэсэгт авто зам доорх хүн явуултай хонгилын угсралтын ажлууд

-  Тохижилттой хэсгүүдийн буулгалт, шилжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд

6ж гол шугамын өргөтгөлийн ажил, хүндрэлтэй асуудлууд:

Шугамын тодорхойлолт: 1973 онд ашиглалтанд орсон (ашиглалтын хугацаа дууссан), 2Ø300 мм–ын голчтой 0,8 км шугамыг  2Ø500 мм–ын голчтой болгон өргөтгөнө.

Халуун усаар хязгаарлагдах хэрэглэгчид:Энэтхэг ЭСЯ-ны байрнаас хойш 11-р хорооллын бүх хэрэглэгчид

Шугам шинэчлэгдэх хэсэгт байгаа тохижуулсан талбай, авто зам:

-  Биеийн тамирын дээд сургуулийн хойд талд Бээжингийн гудамжны 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

-  Иркутскын  гудамжны  тохижуулсан явган хүний зам талбай  туслах замууд

Шугам угсралтын үед технологийн хувьд хугацаа шаардсан ажлууд:

-  7 цэгт үл хөдлөх тулгууруудын төмөр бетон хийцийн угсралт, хатаалтын ажлууд

-  7 цэгт силфонон компенсаторын угсралт, таталтын ажлууд

-  Тохижилттой хэсгүүдийн буулгалт, шилжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд

   ЭХЯ, УБДС ХК
- See more at: http://zasag.mn/m/ministry-of-energy/view/5547#sthash.CDGcKiC1.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3059
0 эможи
keyboard_arrow_up