Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТАНЫ СОНОРТ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2014 оны 5 сарын 17

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж байгаа оронд 3,4 дахин их байна.

2012 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтлийн өвчлөлийн тохиолдлын 27.9 хувь нь 19 хүртэлх насны хүүхдүүд ба бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлын тэргүүлэх шалтгаанд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 10000 хүүхдэд 321.2, зам тээврийн осол гэмтэл 42.9, 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 154.4 байна.

2014 оны эхний 4 сарын байдлаар эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал, халамж сул, хариуцлагагүй байдал, хүүхдийг хормын төдий эзэнгүй орхисноос хүүхэд халуун цайнд түлэгдэх, савтай усанд унах, гадаа жорлонд ойчих, мөн хөхөөр дарж бүтээх, зодож гэмтээх зэрэг шалтгааны улмаас 5 хүртэлх насны 29 хүүхэд нас барсан байна.  

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Ахуйн гэмтлээс сэргийлэх:

 • Нярай хүүхдийг шөнө, өдрийн аль ч цагт заавал сууж хөхүүлэх, хүүхдээ хөхүүлэх, асрахад нөхөр, гэр бүлийн гишүүд, эхэд туслан дэмжиж, хөхүүл эхийг сайтар унтуулж, амраах,

 • Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж, уухгүй байх,

 • Бага насны хүүхэдтэй айл ширээний бүтээлэг, “Хятадын халуун тогоо” хэрэглэхээс зайлсхийх,

 • Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах,

 • Бетон, том савтай усыг хүүхэд авч чадахааргүй таглаатай байлга,

 • Эм, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,

 • Шүдэнз, гал гаргаж болох зүйлсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,

 • Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах,  

 • Пийшин, зуухны эргэн тойронд хүүхэд хүрэхээс сэргийлэх хамгаалалт хийх, 

 • Цонх, тагтыг түгжээтэй, хамгаалалттай болгох,

Хүүхдийн хамгаалал:

 • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, 

 • Бага насны хүүхдийг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүнээр харуулахаас зайлсхийх,  

 • Бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт харгалзах хүнгүй явуулахгүй байх,

 • Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх.. г.м) хүүхдийг тоглуулахгүй байх,

 • 10 доош насны хүүхдийг “Уралдааны морь” унахыг хориглох ба өвлийн улиралд хүүхдийг морь унуулахгүй байх,

 • Өвлийн улиралд бага насны хүүхдийг морь, мотоцикль дээр авч явахгүй байх.

Зам тээврийн ослоос сэргийлэх:

 • Нярай, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа зориулалтын суудалд бэхэлж, арын эгнээнд суулгах,

 • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд суулгаж явахдаа гар, толгой, цээжийг цонхоор гаргахгүй байлгах, тээврийн хэрэгслийн хаалгыг заавал түгжиж байх,

 • Зам хөндлөн гарахдаа хүүхдийг тэврэх юм уу эсвэл хүүхдээ заавал хөтөлж, гэрлэн дохиогоор гарах, 

 • Хүүхэд зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангах, “Машинд хүүхэд байна” тэмдгийг наасан байх,

 • Жолооч нар гудамж, хороолол дотор тээврийн хөдөлгөөнд орохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойронд хүүхэд байгаа эсэхийг заавал нягтлах, 

Орчны аюулгүй байдал:

 • Орон сууцны хүүхдийн тоглоомын талбайг цементлэхгүй, хүүхэд гэмтэхээргүй тоглоом суурилуулах,

 • Гадаа жорлонг тогтмол хааж түгжих, муу усны нүхийг таглаж, хаяаг нь сайтар манасан байх, 

Зөвлөмж: 

 • Хүүхэд түлэгдсэн тохиолдолд хүйтэн усаар шавших, цэвэр боолт хийгээд өвчин намдаах эм эсвэл лаа хэрэглэж, эмнэлэгт яаралтай хандаарай, 

 • Элдэв зүйл түрхэж болохгүй,  

 • Хүүхэд гэмтсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3063
0 эможи
keyboard_arrow_up