Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баясгалан: Япон Монголын засгийн газраас хэрэгжүүлж буй JCM хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах хэлэлцээрт санал нэгдсэн байгаа

2014 оны 5 сарын 16

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дэд захирал Д.Баясгалантай хийсэн элдэв хачиргүй яриаг уншигчдадаа хүргэж байна.

 

-Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв (СЭХҮТ) сүүлийн үед ямар шинэ ажлуудыг хийж гүйцэтгэв гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо?

Манай төвөөс сүүлийн үед сүлжээнд холбогдсон их чадлын нарны цахилгаан үүсгүүрийн нарийвчилсан судалгаа боловсруулах ажил хийж байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний холбогдох техник технологийг дотоодын хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх чиглэлд хэд хэдэн ажлыг улсын төсвийн, орон нутгийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хийж гүйцэтгээд байна. Өнгөрсөн зун Дундговь аймгийн нутагт гүний худгийг нарны цахилгаан үүсгүүрээр тэжээгдэх гүний насосоор тоноглох ажлыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Мөн Солонгосын GCS олон улсын байгууллагын захиалгаар 50кВт хүчин чадал бүхий сүлжээнд холбогдсон нарны цахилгаан станцыг угсарч суурилуулан ажиллагаанд оруулсан. Мөн цаашид том чадлыг нарны цахилгаан үүсгүүрүүдийг  суурилуулах төслийн хүрээнд судалгааны ажлуудыг санаачлан эхлүүлж байна. Монгол Японы засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй JCM хөтөлбөрийн дагуу Японы хэд хэдэн компанитай хамтран том чадлын нарны цахилгаан станц барьж байгуулах судалгаа хийж байна.

- Хамгийн сүүлд хэзээ ямар туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ?

2012 онд  нийслэлийн  хэд хэдэн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүч ашиглан нарны вакум коллектор суурилуулж ашиглах туршилт хийсэн. Энэ төсөл маань тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн ч, цаашид үргэлжлүүлэн судалж, сайжруулах шаардлагатай.

- Сүүлийн үед Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байна гэх шүүмжлэл дагуулах болсон. Энэ талаар таны бодол?

Төрийн өмчит байгууллага тэр дундаа эрчим хүчний салбарууд бол алдагдалтай ажилладаг. Эдгээр байгууллагын нийлүүлж байгаа гол бүтээгдэхүүн бол эрчим хүч юм. Гэтэл энэ салбар үнийн зохицуулалттай байдаг. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар бус зөвхөн  тогтсон үнийн  тарифаар иргэдэд үйлчилж байгаа учраас алдагдалд орох эрсдэл их. Нэг үгээр хэлбэл хагас халамжийн үйлчилгээгээр бид ажилладаг гэж ойлгож болно. Дан ганц нэг үнээр иргэдэд үйлчилж байгаа нь  сайн талтай ч, эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд зарцуулагдаж буй бүхий л зардлын үнэ өсөж байгаа  учраас алдагдалтай ажиллах гол хүчин  зүйл болж байгаа юм. Манай байгууллагын хувьд 2013 онд алдагдалгүй ажиллах зорилт  дэвшүүлэн ажилласан ба энэ зорилтдоо ч хүрсэн байгаа.

-Энэ оны төгсгөлд ямар ажлуудын үр дүнд хүрсэн бэ ?

Манайх жил болгон зорилтот хөтөлбөр дэвшүүлэн ажилладаг.Энэ оны  хувьд бол  ажлын төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж байгаа.

-2014 оны ажлын төлөвлөгөөний талаар

Энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бол тойм хэлбэрээрээ гарсан ба нарийвчлан гаргаж танилцуулах ажлууд хийгдэж байна. Манай байгууллага ТӨХ-оор батлуулсан санхүүгийн зорилтдоо хүрэхийн тулд чармайн ажиллана.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3081
0 эможи
keyboard_arrow_up