Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлчүүд Railbus-аа хүлээж авлаа

2014 оны 5 сарын 16

Өнөөдөр нийслэлчүүд  Railbus буюу төмөр замын автобусыг хүлээн авлаа. Монгол улс, ОХУ-ын Засгийн газрууд харилцан тохиролцсоны дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү томоохон хөрөнгө оруулалтын хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, дохиолол холбооны техник технологийг боловсронгуй болгох зорилт тавигдаж байгаа юм байна.

Улаанбаатар төмөр замаас РА-2 маркийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт хоёр удаа, хос замтай үед зургаан удаа зорчих чадалтай, 100 км/ц-ын хурдтай Railbus-ыг нийслэлийн нийтийн тээвэрт нэмэлт зорилгоор хүлээлгэн өгч байгаа аж.

Энэхүү Railbus нь Толгой-Амгалан-Толгойтын чиглэлд явж эхлэх бөгөөд цаашид чиглэлийг нь нэмж, өөр төрлийн railbus-ыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа ажээ. Толгойтоос Амгалангийн хооронд 45-47 минутыг зарцуулах юм байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор явах чиглэлийг нь нэмэгдүүлэхээр тусгажээ.

Мөн Улаанбаатар төмөр замын хамт олон Нийслэл хотын дэвшил хөгжлийн өнгө төрхийг харуулсан  Railbus-ын үйлчилгээг нээхийн тулд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөрөөсөө гарган, 3.7 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруулах гэж байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3091
0 эможи
keyboard_arrow_up