Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн шуурхай мэдээллийн төв 134 гомдол, санал хүлээн авч шийдвэрлэжээ

2014 оны 5 сарын 19

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн Шуурхай мэдээллийн төв 310005 утсанд иргэд, байгууллагаас  ирсэн гомдол, санал хүсэлтийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээлэл өглөө.
2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08.00 цагаас 05 дугаар сарын 19-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 134 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтад мэдэгдэж  шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 31.3 хувийг орон сууцтай холбоотой, 34.3 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 10.8 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 38.1 хувиар өсчээ.  Энэ 14 хоногт  134 санал хүсэлт ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулахад  16.4 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3153
0 эможи
keyboard_arrow_up