Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл хэрэгжиж байна

2014 оны 5 сарын 19

Монгол улсад  2001 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн утас 1615, 2004 оноос 1979 дугаартай ажиллаж эхэлсэн бөгөөд Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих  сангийн төслөөс дэмжлэг үзүүлж байсан юм. Монгол улс 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI /Child Helpline international/сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон юм.
Хүүхдийн тусламжийн утасны  Олон улсын сүлжээ нь бүрэн эрхт гишүүдээсээ хүүхдийн утсанд хандсан дуудлагын тоо, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж жил бүр хэвлүүлэн гаргадаг “Хүүхэдтэй холбогдох нь” номондоо оруулдаг билээ. Энэхүү мэдээллийг уг номонд оруулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдийн утсанд ямар дуудлага ирж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлага солилцохоос гадна улс орнууд үндэсний хэмжээнд уг тоо баримт дээрээ тулгуурлан хүүхдэд зориулсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах ач холбогдолтой байдаг.
Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавихзорилготой 24 цаг ажиллуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус төслийг Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ дэмжин хамтран ажиллаж байна.

Ажиллах зарчим:

·  Хүссэн мэдээлэгч дуудлагаа үнэ төлбөргүй хийх

·  24 цагийн турш ажиллах

·  Үндэсний хэмжээнд хүүхэд тогтооход хялбар дугаартай байх

·  Эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх

·  Дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх, үйлчилгээнд холбох

·  Дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх

·  Хамтарсан багт түшиглэсэн байх

·  Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах

Хүүхдийн тусламжийн утсыг 24 цагаар ажиллуулахад шаардлагатай программын шинэчлэлийг Мобиком ХХК хийж өнөөдөр ХТҮГ-т хүлээлгэж өглөө.  Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийн төлөө үндэсний газар 3 жил хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан тус арга хэмжээнд   Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэйг, ДЗМОУБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч ноён Сүжи  , ХТҮГ-ын Дарга И.Нарантуяа нар оролцлоо.

Өнөөдрөөс эхлэн ажлын 5 хоног 8.00-18.00 цагт Хүүхдийн утасны зөвлөгч, ахлах ажилтнуудыг бэлтгэх сургалт Хүүхдийн төлөө үндэсний газарт /107 тоот/ болж байна.

- See more at: http://zasag.mn/m/nac/view/5570#sthash.71RKLhnY.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3181
0 эможи
keyboard_arrow_up