Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санхүүжилт орон нутагт хүлээгдэхгүй боллоо

2014 оны 5 сарын 22

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэр нь тусгагдсан боловч Төсвийн ерөнхийлөн захирагч нараас орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг заавал захиалагч яамны дансаар дамжуулан олгодог, санхүүжилт хүссэн материалд орон нутгийн болон яамдын цөөнгүй тооны албан тушаалтан хянаж гарын үсэг зурдаг, шат дамжлага ихтэй байдаг нь санхүүжилт хугацаа алдаж олгогдох, төлөвлөгдсөн ажил хугацаандаа хийгдэж чадахгүй байх, гүйцэтгэгч байгууллагын хөрөнгийн эргэлт удаашрах зэрэг хөрөнгө оруулалтын үр өгөөжид сөргөөр нөлөөлж ирсэн.

Энэ асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч нараас аймаг, нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шууд хүлээн авч санхүүжүүлж байхаар Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 26-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар баталсан Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журамд холбогдох өөрчлөлт оруулж, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон байна.

Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх шилжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний чанар, явц, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, төсвийн хөрөнгө зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулагдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулж, үр дүнг тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулахыг үүрэг болголоо.

Урьд жилүүдэд орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг хэтрүүлэн тендер зарлах, Төсвийн хуулиар баталсан төсөвт өртгөөс дээгүүр үнээр гэрээ байгуулах, төсөл, арга хэмжээний хуулиар баталсан нэр, хүчин чадал, байршлыг дур мэдэн өөрчлөх, батлагдсан хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах зэрэг төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл зарим газар гарсан тул энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг даалгалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэр нь тусгагдсан боловч Төсвийн ерөнхийлөн захирагч нараас орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг заавал захиалагч яамны дансаар дамжуулан олгодог, санхүүжилт хүссэн материалд орон нутгийн болон яамдын цөөнгүй тооны албан тушаалтан хянаж гарын үсэг зурдаг, шат дамжлага ихтэй байдаг нь санхүүжилт хугацаа алдаж олгогдох, төлөвлөгдсөн ажил хугацаандаа хийгдэж чадахгүй байх, гүйцэтгэгч байгууллагын хөрөнгийн эргэлт удаашрах зэрэг хөрөнгө оруулалтын үр өгөөжид сөргөөр нөлөөлж ирсэн.

Энэ асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч нараас аймаг, нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шууд хүлээн авч санхүүжүүлж байхаар Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 26-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар баталсан Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журамд холбогдох өөрчлөлт оруулж, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон байна.

Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх шилжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний чанар, явц, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, төсвийн хөрөнгө зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулагдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулж, үр дүнг тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулахыг үүрэг болголоо.

Урьд жилүүдэд орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг хэтрүүлэн тендер зарлах, Төсвийн хуулиар баталсан төсөвт өртгөөс дээгүүр үнээр гэрээ байгуулах, төсөл, арга хэмжээний хуулиар баталсан нэр, хүчин чадал, байршлыг дур мэдэн өөрчлөх, батлагдсан хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах зэрэг төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл зарим газар гарсан тул энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг даалгалаа

- See more at: http://zasag.mn/news/view/5598#sthash.h1sUxgT7.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3299
0 эможи
keyboard_arrow_up