Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс НҮБ-ын чухал тогтоолыг төслийг батлалцав

2014 оны 5 сарын 23

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 24 дүгээр чуулганаар 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах болон хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн зөвлөлийн 22/32 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Ирланд Улс 2013 онд тогтоолын төсөл санаачилсан ба энэ асуудлыг Монгол Улс судлан үзсэний үндсэн дээр хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хүний эрхэд тулгуурласан арга зүйн удирдамж боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайшаан дэмжиж, ХЭЗ-ийн 22/32 дугаар тогтоолд зарим нэмэлт оруулах тогтоолын төсөлд хамтран зохиогчоор оролцохоор шийдвэрлэсэн билээ.

Тогтоолын төсөлд Монгол Улс нярайн болон хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр цогц менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, ялангуяа гэр бүл, хамт олны түвшинд хүүхдийн эрүүл мэнд, эрхийн асуудлыг цогцоор нь тавих, хүүхдийг эндэгдэлд хүргэж байгаа үндсэн шалтгаануудыг тогтоон, тэдгээрийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг уриалсан саналыг нэмэлтээр оруулсан ба төслийг санаачлагч Ирланд Улс манай саналыг дэмжин хүлээн авсан. Улмаар Ирланд, Австри, Ботсвана, Уругвай улсуудын хамтаар манай улс дээрх тогтоолын төсөлд хамтран зохиогчоор оролцож, НҮБ-ын Женев дэх ХЭЗ-ийн 24 дүгээр чуулганаар HRC/24/11 тоот тогтоолыг баталсан байна.

Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хүүхдийн сан зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллах замаар улс орнуудын Эрүүл мэндийн яамдад 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3375
0 эможи
keyboard_arrow_up