Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ажилласан жилийн нөхөн тооцох хугацааг сунгалаа

2014 оны 5 сарын 23

Ажилласан жил, тэтгэврийн даат­галын шимтгэлийг нө­хөн тоо­цох тухай хуулийн да­гуу Нийг­мийн даатгалын байгуул­лага ир­гэ­дийн хүсэлтийг өн­гөрсөн оны арав­дугаар сарын 1-нийг хүртэл хү­лээн авч, хуу­лийн хугацаанд өр­гөдөл гаргасан иргэдийн ажил­ла­сан жилийг нөхөн тооцож эхэл­сэн билээ.

Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь та­тан буугдсанаас шимтгэл төл­сөн ху­гацаа нь тасарсан зэ­рэг хүмүүст ажил­ласан жил, тэтгэврийн даат­галын шимт­гэлийг нь нөхөн тө­лүүлэхээр заа­сан юм.

Тиймээс хүн­дэтгэн үзэх шалтгаанаар хуу­лийн хугацаанд ажилласан жи­лээ нөхөн тооцуулж амжаагүй ир­гэд ирэх сарын 01-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даат­галын хэлтэст хандах бо­ломжтой талаар Нийгмийн даат­­га­лын газ­раас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3405
0 эможи
keyboard_arrow_up