Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт удирдах ажилтны сонгон шалгаруулалт зараллаа

2014 оны 2 сарын 12

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нээлттэй зараллаа.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага /Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн/ болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна гэж Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс мэдээллээ.

Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хүснэгтээс харна уу!

3.Сонгон шалгаруулалтыг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн салбар зөвлөлөөс томилогдсон  Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд  2014 оны  02 дугаар сарын 26-ны өдөр 9.00-12; 13-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.
5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
 
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)     Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;  
3)     Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4)     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
5)     Ажил байдлын тодорхойлолт;        
6)     4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг /1 ш нь анкет дээр наагдсан байх/
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
342
0 эможи
keyboard_arrow_up