Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болов

2014 оны 5 сарын 26

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны 5 дугаар сарын 22-нд тохиов. Ойг тохиолдуулан Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-наас тус улсын нийслэл Берн хотноо зохион байгуулсан хүлээн авалтын үеэр элчин сайд В.Пүрэвдорж хэлсэн үгэндээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны замнал, өнөөгийн байдал, ирээдүйн төлөвийг үнэлж, Швейцар Улс Монгол Улстай дипломат харилцаа анхлан тогтоосон өрнөд Европын орнуудын нэг, худалдааны социалист бус анхны түнш орон гэдгийг онцлов.

Эдүгээ Монгол, Швейцарын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, бичил уурхай, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт, мөн сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр өргөжин тэлж байна.

Мөн Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж буй Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас манай оронд амжилттай хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг элчин сайд цохон тэмдэглэв.

Хүлээн авалтад Швейцарийн ГХЯ, Парламент, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Харьяатын алба, ЕАБХАБ-ын алба зэрэг байгууллагын албан тушаалтнууд, мөн Монгол, Швейцарийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй швейцар иргэдийн төлөөлөл уригдан оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3460
0 эможи
keyboard_arrow_up