Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМ-ийн ассамблей хөгжлийн бэрхшээл, насжилт, хүүхдийн эрүүл мэнд зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэв

2014 оны 5 сарын 26

Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн 05 дугаар сарын 23-ны өдрийн А хорооны хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө 2014-2021, нярайн эрүүл мэнд, эрүүл насжилт, аутизм зэрэг эрүүл мэндийн олон чухал асуудлыг хэлэлцэж, холбогдох баримт бичгүүдийг баталлаа.

Дээрх хэлэлцүүлгүүдэд ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр оролцож, дараах байр суурь, саналыг илэрхийлэв. 

Үүнд: Өнгөрсөн онд Монгол Улс хамтран зохиогчоор оролцож НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс баталсан 5 хүртлэх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах тухай тогтоолын хэрэгжилтийг хангах, нярайн сэргийлж болох эндэгдлийг таслан зогсоох үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Үүний дагуу 2035 он гэхэд 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдлийг 10 ба түүнээс бага болгож бууруулах, 1000 төрөлтөд ногдох амьгүй төрөлтийг 10 ба түүнээс бага болгож тус тус бууруулах зорилт тавигдаж байгаа юм.

Хүний эрхийн зөвлөлийн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг Ирланд Улс гаргасан ба Монгол, Австри, Ботсвана, Уругвай зэрэг улсууд хамтран зохиогчоор оролцож, батлалцсан дээрх тогтоолын гол зорилго нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад нийгэм, нэн ялангуяа гэр бүл, нийгэм хамт олны зүгээс хүний эрхийн асуудал гэдэг талаас нь давхар анхаарал, хариуцлага хандуулах явдал юм. Уг тогтоолын төслийн хамтран зохиогчийн хувьд тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, хүүхдийн эрүүл мэндийг хүний эрхийн салшгүй хэсэг болгон авч үзэж байгаа явдалд Монгол Улс ДЭМБ-д талархал илэрхийлж, уг төлөвлөгөөг батлахыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Эрүүл насжилтын асуудлын хувьд дэлхий нийтийн хэмжээнд 60 ба түүнээс дээш настай хүмүүсийн тоо бусад насны ангилалтай харьцуулбал хурдацтай өсөж байгаа. Ялангуяа бага болон дунд орлоготой улс орнуудад настай хүмүүсийн тоо өсөж байгаа нь тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний асуудлуудыг шийдвэрлэх зардлыг улам нэмэгдүүлж байгаа юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард хуралдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулганаар насжилт болон эрүүл мэндийн асуудлыг тусгайлан хэлэлцэж, 2014-2019 онд Бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх Насжилт, эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, түүний мөрөөр Монгол Улсын Засгийн газар мөн оны 12 дугаар сард Эрүүл насжилт, настны эрүүл мэндийн үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг баталсан тухай цохон тэмдэглэв. Насжилт, эрүүл мэндийн асуудлаар ДЭМБ цогц стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах шаардлагатай хэмээн Австрали Улс санал гаргасан. Уг саналыг Монгол Улс дэмжиж, дараа жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаар төслийг хэлэлцүүлэхийг хүсэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3480
0 эможи
keyboard_arrow_up