Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Ургах наран” хорооллын бохир хальжээ

2014 оны 5 сарын 26

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ургах наран” хорооллын есөн байрны 432 өрхийн асуудал хүндэрч, хорооллын хальсан бохироос орчны хөрсний бохирдол газар авч, дүүргийн эрх мэдэл, хөрөнгө санхүүжилт хүрэлцэхгүй болсон талаар дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2014 оны 05 дугаар сарын 22-ны пүрэв гарагт хуралдсан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр мэдээлэл хийсэн. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас цөөн асуултад хариулт авлаа.
 -Пүрэв гарагт хуралдсан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр “Ургах наран” хорооллын асуудлаар Та мэдээлэл хийсэн. “Монгол мөрөөдөл”  төслийн хүрээнд “Ургах наран” хороолол баригдсан байх аа?
- “Ургах наран” хорооллын ерөнхий төлөвлөлт 2006 оноос эхэлсэн байдаг. НИТХ-ын 2007 оны 07 дугаар сарын 01-нд нийслэлийн төвлөрлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төслийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын санаачилгаар 100.000 айлын орон сууц төслийн хүрээнд “Ургах наран” хорооллыг барьж эхэлсэн юм билээ. 468 тэрбум төгрөгийн өртөгтэй босгохоор НИТХ-ын 2009 оны 07 дугаар сарын 01-ний хуралдаанаар баталсан байдаг. Нийт 120 га газарт уг хотхонг байгуулахаар төлөвлөж, зөвхөн орон сууц барихад 267.4 тэрбум, хорооллын дэд бүтцэд 37.7 тэрбум, инженерийн бүтцэд 153.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байсан байгаа. Нийслэлийн тухайн үеийн Засаг даргын Тамгын газар “Блью Скай Партнерс” ХХК-тай 2007 онд хийсэн хамтарч ажиллах гэрээнд нийслэлээс газар, дэд бүтцэд дэмжлэг үзүүлж, гүйцэтгэгч компани хөрөнгө гаргаж,  Ургах наран хороолол баригдсанаар өнөөдрийн байдлаар тус хорооллын есөн байранд 432 өрхийн 1728 иргэн амьдарч байна.
“Ургах наран” хорооллын цооногоос нийт 2223 удаагийн рейсээр 200 гаруй тонн бохирыг нь соруулж ажиллаад байна.
-“Ургах наран” хорооллын бохирын систем төвлөрсөн шугамд холбогдоогүйгээс багагүй асуудал үүссэн. Ер нь ийм тохиолдолд хуулийн ямар зохицуулалт байдаг юм бол?
-Монгол Улсын “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хууль гэж байдаг. Энэ хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Засгийн газар, хот суурины ус хангамж, ариутгах татуургын талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”. Мөн 4.1.1 дүгээр зүйлд “Хот суурины хэрэглэгчийн стандартын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэх үүрэг хүлээж, ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан байдаг. Иймээс Засгийн газар, нийслэлийн удирдлагаар дамжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хариуцуулж, ажиллана гэж ойлгож байгаа.
-“Ургах наран” хороололд үүссэн асуудалд дүүргээс өнгөрсөн хугацаанд ямар, ямар ажил хийсэн бэ?
-2013 оны 11 дүгээр сард “Ургах наран” хорооллын бохир хальж, нийт 9 га газарт мөсөн бүрхүүл тогтсон. Баянзүрхийн товчооноос Налайх явах замд мөсөн бүрхүүл тогтож, автомашины хөдөлгөөнд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн. Мөн хөрсний бохирдол бий болж, халдварт өвчин гарах сөрөг үр дагавар бүхий нөхцөл байдал үүсч болзошгүй болсон. Тиймээс нийслэлээс санхүүгийн дэмжлэг авч, мөсөн бүрхүүл бий болсон 2 га газрын бохир мөсийг хуулж, нийт 9  га хөрсийг ариутган халдваргүйжүүлж, ажилласан. “Ургах наран” хорооллын цооногоос нийт 2223 удаагийн рейсээр 200 гаруй тонн бохирыг нь соруулж ажиллаад байна.
-“Ургах наран” хорооллын асуудлыг цаашид яаж шийдвэрлэхээр болов?
-“Ургах наран” хорооллын хувьд дүүргээс маш том ачаалал үүрч, удаан хугацаанд ажиллалаа. Өвлийг ч өнөтэй давлаа. Өчигдөр хуралдсан нийслэлийн удирдах зөвлөлийн хуралдаанаас “Ургах наран” хорооллын асуудлыг цаашид нийслэл хариуцаж, онцгойлон анхаарч ажиллахаар боллоо. Хотын удирдлагууд “Ургах наран” хорооллын бохирын системийг анхааралдаа авч, Хотын ерөнхий менежер Б.Бадрал даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхлээр цаашид “Ургах наран” хорооллын бохирын систем төвийн шугамд холбогдож, тус хорооллын 432 өрх хэвийн нөхцөлд амьдрах боломжтой болно байх.

- See more at: http://zasag.mn/m/bzd/view/5635#sthash.oX2Y5Xb9.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3491
0 эможи
keyboard_arrow_up