Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зуслангийн бүсийн 346 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

2014 оны 5 сарын 27

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоод хамтран зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийлээ. Цэвэрлэгээнд зуслангийн зам, Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг ”Citi” дээд сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн нийт 500-н оюутан, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 10 хэсгийн ахлагч, 6 эко эргүүл, дүүргийн хог тээвэрлэгч байгууллага болох “Найши трейд” ХХК-ийн 21 ажилтан, Сүхбаатар дүүргийн “Эгэл амьдралын мөр” ТББ-ын түр ажлын байраар хангагдсан 20 иргэн 15, 19, 20 дугаар хороодын Засаг даргын ажлын албад бүрэн хамрагдлаа. Зуслангийн ногоон бүсэд нийт 750 хүнийг ажиллуулж их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна. Чингэлтэй дүүргээс 4000м2 талбайг цэвэрлэн бөөгнүүлж “Найши трейд” ХХК 12 рейс буюу 52.730 тн хог хаягдлыг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, Сүхбаатар дүүргээс хог тээврийн 18 машин, 2 ковш ажиллаж  нийт 84 рейс хийж нийт 294 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3522
0 эможи
keyboard_arrow_up