Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 29-нд болно

2014 оны 5 сарын 27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 29-нд болно. Хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих тухай, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм.  Зээлийг олгохдоо  нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байна. НИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцэн, баталвал Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгайлсан журамтай болох юм.
 
Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх  “Орон сууцны дэд хөтөлбөр”-ийг боловсруулна гэж тусгасан байдаг. Энэхүү зорилтын дагуу гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах /Нийслэлийн Орон сууцны корпораци/, хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах зэрэг таван үндсэн чиглэлээр хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм.
НИТХ-ын  ээлжит XVII хуралдаан Хангарьд ордны 14 давхарт 09:00 цагт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3540
0 эможи
keyboard_arrow_up