Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дуун хөшөө сүндэрлэн бослоо

2014 оны 5 сарын 27

Төв аймгийн Бүрэн сумын Монголын хөтөл гэдэг газарт ном хэлбэртэй, арслантай суурь бүхий Дуун хөшөө сүндэрлэн бослоо. Тус хөшөөний нээлт 5 сарын 23-ны билэгт сайн өдөр болсон байна. Хөшөөнд Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодолын шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын аялгуу “Нутгийн дуу”, яруу найрагч Найдансодын Энхбаатарын шүлэг, Хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын аялгуу “Тэргүүн хамбын нутаг” дуунууд мөнхөрчээ. “Нутгийн дуу”-г Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан дуулж олны хүртээл болгож байсан бол “Тэргүүн хамбын нутаг” дууг МУСТА, дуучин А.Хосбаяр дуулжээ.

Энэ жил тохиож байгаа сумынхаа 90 жилийн ойг тохиолдуулан тус хөшөөг бүтээхэд  “Мөнхгэрээ” ТББ, “Бүрэн Ирээдүй” оюутан залуучуудын холбооноос санаачлан, Бүрэн сумын ЗДТГ, УБ хот дахь тус сумын Нутгийн Зөвлөл, Бармаш ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр хөшөөнд мөнхөрсөн дуунуудыг сумын хүүхдүүд, иргэд дуулж, хурдан даага уралдуулж, сумынхан олноороо цуглаж баяраа тэмдэглэсэн байна.

Оюун ухаан, соёл боловсролын түлхүүр болсон номны хэлбэртэй хөшөө боссонд сумын ард иргэд ам сайтай байсныг энд дурдах хэрэгтэй. Басхүү “өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн Монголын хөтөл гэдэг энэ газар нь тус суманд гадна дотны хүмүүс ирж буцдаг гол зам нь, гол “үүд хаалга” нь юм байна. Бүрэнчүүд энэ хөтлийнхөө овоог саяхан сэргээн босгосон бөгөөд зочдыг угтаж үдсэн чулуун хөшөө ч мөн энд бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3557
0 эможи
keyboard_arrow_up