Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Богд уулын араар явах замыг энэ сарын 30-аас эхлээд 10 хоногын хугацаатай хаана

2014 оны 5 сарын 27

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг "ЭСТО" ХХК шинээр барих ажил өнгөрсөн оноос хойш үргэлжилж байгаа.
Замын ажилтай холбогдуулан Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэхээр болжээ. 
Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй учраас 10 хоногийн хугацаанд тус авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм.  Иймд 5 дугаар сарын 30-наас эхлэн 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3592
0 эможи
keyboard_arrow_up