Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн аварга шалгаруулах үсчин гоо заслын тэмцээнд Монгол улс 10-р байрт оржээ

2014 оны 5 сарын 28

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоод хамтран дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга , ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн үсчин, гоо  сайхны салоны захирал, мастеруудын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр эрэгтэй үс засалт, хуримын нүүр будалт, тайзны нүүр будалт, боди арт үзүүлбэр үзүүлсэн. Нээлтийг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний  хэлтсийн дарга О.Нарантуяа нээсэн. Үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.Баярцэнгэл  2014 оны 05 сарын 03-наас 6-ны хооронд Германы Франкфурт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо заслын тэмцээний талаар мэдээлэл хийж, видео бичлэг үзүүлсэн.  Энэхүү  “Hardworld 2014 тэмцээн”-д  нийт 58 орны 1500 гаруй үсчин гоо засалчид оролцсон.  Монгол улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6 төрөлд өрсөлдөж багаараа 10-р байрт орсон. Мөн Дэлхийн үсчин, гоо заслын холбооны бодлогыг хэрэгжүүлснийг үнэлэн тэмцээний үеэр Монгол улсыг дэлхийн хүндэт медаль “Archivement” медалиар  шагнасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3596
0 эможи
keyboard_arrow_up