Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн худалдан авалтанд мэдээллийн ил тод, нээлттэй хэрэглээг сайжруулах туршилтын арга хэмжээ

2014 оны 5 сарын 28

Дэлхийн банк, Засгийн газрынхэрэгжүүлэгч агентлаг - Худалдан авах ажиллагааны газар хамтран төрийн худалдан авалтанд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг ашиглаж бодит үр дүнд хүрэх төсөл дээр хамтран ажиллахаар уулзалт зохион байгууллаа.

 

Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mn Засгийн газрын худалдан авах ажиллагааны порталwww.e-procurement.mn худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний програм pmmis.e-procurement.mn зэрэг цахим хуудсуудыг холбож, худалдан авах ажиллагааны цогц нэг цахим хуудастай болгох зорилгоор одоогийн байгаа дата мэдээлэл дээр санал солилцох, сайжруулах арга замыг судлахаар боллоо.Тус төслийн гол үндэс нь захиалагч байгууллага тендерийн урилгыг олон нийтэд зарлан мэдээлэхээс эхлээд тухайн тендерт шалгарсан компани гэрээнд гарын үсэг зурах хүртэлх үйл ажиллагааг хамарсан баримт бичгийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгоход оршино.Энэхүү туршилтын арга хэмжээний зорилго нь захиалагч байгууллагуудад зориулсан мэдээллийн нээлттэй хэрэглээг төрийн худалдан авалтанд хэрхэн ашиглаж болох талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, тэдгээр байгууллагуудын үүрэг хариуцлагыг иргэд, олон нийтийн оролцоогоор нэмэгдүүлэх тогтолцоог боловсруулах, нээлттэй системийг ашиглан гуравдагч тал хяналт судалгаа хийхэд оршино. Уг ажил нь хоёр үе шатлалтай:
Урьдчилсан судалгаа, туршилт, мэдээллийн хадгалалт ба аргачлалын шинжилгээ хийж, гүйцэтгэгч байгууллагуудтай нээлттэй гэрээлэх аргыг тодорхойлж, түүнийг санал болгох (2014 оны 4-р улирал)
Цахим худалдан авах ажиллагааны зураглалыг боловсруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хувилбарт хэрэгсэлүүд (2015 он)
Энэхүү төсөл хэрэгжсэнээр захиалагч байгууллагуудад зориулсан худалдан авалтын мэдээллийн ил тод орчин буюу экосистемийг хэрхэн сайжруулах гарын авлага гаргах, худалдан авах ажиллагаан дахь төр-хувийн хэвшлийн хоорондын харилцааг бэхжүүлэх, худалдан авах ажиллагааны талаарх олон нийтэд зориулсан хялбаршуулсан гарын авлага, захиалагч байгууллагын хэвлэл, мэдээллийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ.Төслийн үр дүнд захиалагч байгууллагуудад зориулсан худалдан авалтын нээлттэй мэдээллийн орчин буюу экосистемийг хэрхэн сайжруулах гарын авлага гарна.Ингэснээр худалдан авах ажиллагаан дахь төр-хувийн хэвшлийн хоорондын харилцааг бэхжүүлэх, худалдан авах ажиллагааны талаарх олон нийтэд зориулсан хялбаршуулсан гарын авлага, захиалагч байгууллагын хэвлэл, мэдээллийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, мэдлэг ба сайн туршлага солилцох боломж нээлттэй болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3611
0 эможи
keyboard_arrow_up