Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтын шинэ системийг боловсруулаа

2014 оны 5 сарын 28

 Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг хөнгөвчлөх, цахим хэлбэрт оруулах зорилгоор Татвар, төлбөр хураалтын шинэ системийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулаа. Энэхүү системийг танилцуулах нээлтийн ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болж байна.

 

НИТХ-ын 2014 оны 3-р сарын 27-ны 16/11 дугаар тогтоол Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд дэх НЗДТГ-ын А/292 дугаар захирамжийн дагуу Тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн дундын мэдээллийн сан бий болгох ажлыг хийж гүйцэтгэжээ.

Энэ жилээс Тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн наалт наахыг болиулсан. Үүнийг дундын мэдээллийн системээр хянах боломжтой. Тээврийн хэрэгслийн татвар хураалт, зам ашигласны хураамж, даатгал, үзлэг оношлогоо, замын хөдөлгөөнд оролцож буй Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийг нэгтгэн Дундын мэдээллийн сан бий болгож, мэдээлэл солилцох системийг боловсруулж нэврүүлснээр олон давуу талтай гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал,

  • Тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллийн сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солиолцоно. ТХ-ийн бүртгэлийн мэдээлэл байгууллага бүрт өөр өөр байсан мэдээллүүдийг нэгтгэсэнээр мэдээллийн зөрүү арилж, харилцан мэдээллээ солилцсоноор үнэн зөв мэдээллээр бүх байгууллага хангагдана.
  • Уг сисемээс иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах боломжтой. Энэ мэдээллээ SmartCar.mn сайт руу ороод иргэд өөрийн машины дугаарыг оруулах харах боломжтой.
  • Гар утсаараа SmartCar-ийн үйлчилгээг авах мобайл аппдикейшн хийгдсэн.
  • Тээврийн хэрэгслийн татвар, оношлогооны ажил зөвхөн тодорхой хугацаанд их ажил болж, хүн хүч цаг хугацаа зарцуулан компанит ажил маягаар зохион байгуулагддагийг болиулж жилийн туршид дуртай цагтаа татвараа төлж үзлэг оношлогоондоо хамрагдах боломжтой болсон.
  • Мөн Цагдаагийн Policereader төхөөрөмжөөр уг дундын системээс мэдээлэл шууд авах боломж бүрдсэн юм.

Уг ажил нь Нийслэлийн Засаг дарга, Зам тээврийн сайд, Сангийн сайдын хамтарсан санамж бичгээр баталгаажиж нийслэлийн санхүүжилтээр хийгдсэн.

ТЕГ, ЗТЯ, АТҮТ албан журмын даатгалын холбоо, ЦЕГ, Үндэсний дата төв хамтран уг ажлыг хийхэд идэвхтэй оролцсон. Тээврийн хэрэгслийн уг системд зөвхөн нийслэлд бүртгэлтэй тээврийн бүс Орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл хамрагдаж байгаагаараа улсын хэмжээний ажил болсон байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3620
0 эможи
keyboard_arrow_up