Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудад “ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийн үзлэг” хийгдэнэ

2014 оны 5 сарын 29

Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталж, 15 асуудал тусган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Энэ төлөвлөгөөний дагуу “ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийн үзлэг” -ийг орон нутгийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.

 

Аймаг,  нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл орсон ажлын хэсгийг аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, үзлэгийг орон нутагт зохион байгуулах хуваарь, зардал төсвийг хамтад нь баталж, 2014 оны 6 дугаар сард багтаан хийж, үзлэгийн дүн тайланг гаргахаар төлөвлөсөн. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарт үзлэгийн удирдамж, чиглэл, хийх зааврыг хүргүүлээд байгаа юм байна.  

Эдгээр салбарт ХАБЭА-н тухай хуулийн үзлэг хийх болсон нь сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, боловсролын салбарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд эрүүл мэнд, боловсролын байгууллагууд ХАБЭА-н хууль тогтоомжийг хангалтгүй хэрэгжүүлж байна гэсэн дүгнэлт хийсэн байна. ХАБЭА-н асуудал хариуцсан орон тооны бус ажилтан байхгүй, жилд 2-оос доошгүй удаа ажилтны сургалт хийдэггүй, ажилтнаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, арга хэмжээ авдаггүй зэрэг хуулийн заалт хэрэгжүүлдэггүй дутагдал нэлээд байдаг. Нөгөө талаас уул уурхай, зам, барилга, эрчим хүчний салбарын ХАБЭА-н асуудалд илүүтэй анхаарч, төсвийн байгууллагын ажилтны ХАБЭА-н асуудал орхигдсон байна гэсэн дүгнэлт ч гарсан байна.

Боловсролын салбарт 2013 онд 47 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, өмнөх оноос 17 ослоор нэмэгдэж, 2013 оны нийт осолд 11,6 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт 32 осол бүртгэгдсэн нь  2013 онд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 8 орчим хувийг эзэлж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэлийн ослын сүүлийн 7 жилийн мэдээг авч үзвэл:

он

Нийт осол

боловсрол

Эрүүл мэнд

Ослын тоо

Нийт осолд эзлэх хувь

Ослын тоо

Нийт осолд эзлэх хувь

1.

2007

343

28

8%

18

5%

2.

2008

491

22

4%

24

4%

3.

2009

366

44

12%

25

6%

4.

2010

366

21

5%

37

10%

5.

2011

403

34

8,4%

27

6,6%

6.

2012

400

30

7,5%

37

9,3%

7.

2013

406

47

11,6%

32

7,9%

 

Дүн

2775

226

8,1%

200

7,2%

 

ХАБЭА-н тухай хуулийн үзлэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, боловсролын газар, их дээд сургууль, коллеж, сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд хамрагдана. Аймаг, дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын нэгж, байгууллагын 40 хувь, боловсролын салбарын нэгж, байгууллагын мөн 40 хувийг хамруулж, үзлэг шалгалтыг хийхээр удирдамжид оруулжээ. Мөн эдгээр салбарын байгууллагуудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг ч үзлэгийн үеэр шалгаж дүгнэлт хийхээр удирдамжид орсон байна.   

ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийн талаар улсын хэмжээнд хийсэн үзлэгийн дүнг нэгтгэн ХАБЭА-н үндэсний хорооны хуралд танилцуулж, үзлэгийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3675
0 эможи
keyboard_arrow_up