Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Мэдээлэл Харилцаа Холбооны салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн Юу Хэлэв?

2014 оны 5 сарын 29

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна. /2014.05.22 - 2015.05.28/

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Цахим гарын үсгийг ирэх сараас олгоно

Энэ жилийн хувьд 200 мянган иргэнд цахим гарын үсэг тараана. Гэхдээ юуны өмнө 70 мянган аж ахуй нэгж, бизнес эрхлэгч нарт тараагдах болов уу гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, цахим гарын үсэг зайлшгүй шаардлагатай иргэдэд түрүүлж олгоно гэсэн үг. Тусгай уншигчид цахим иргэний үнэмлэхээ уншуулахаар танд өмнө нь олгосон нууц кодыг нэхнэ. Ингэснээр иргэний үнэмлэхэн дэхь цахим гарын үсгийг таньж, онлайнаар үйлчилгээ авах боломжтой болох юм. Үүний давуу тал нь гэвэл жишээ нь иргэн Жадамбаа гурван яамнаас бичиг авах байлаа гэвэл магадгүй гурав бүр арван өдрийг зарцуулах байх гэж бодъё. Тэгвэл цахим гарын үсэгтэй болсноор та цахим үнэмлэхээ уншуулж, өөрийгөө таниулсны дараа таньтай холбоотой мэдээллийг Үндэсний дата төвөөс шүүж үзээд зөвшөөрөл өгч болох эсэхэд тэр дор нь хариу өгөх юм. Энгийнээр хэлбэл та оршин буй газраасаа төрийн үйлчилгээ авах боломжийг цахим гарын үсэг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Ингэхээр ажил хөөцөлдөх гэж албан байгууллагын үүд сахиж, цаг алдахгүй. Дагаад хөрөнгө мөнгөө гарлагадахгүй гээд давуу талтай. / Үндэсний шуудан 2014.05.27 /

- Монголын программ хангамж үйлдвэрчдийн цахим дэлгүүр болох MAPPS STORE үүд хаалгаа нээж байна

Өнөөдөр бид энэхүү экспод олон шинэ бүтээгдэхүүнтэй ирсэн. Үүнийг та бүхэнд задлах гэж байгаадаа баяртай байна. Энэ үйл явдлыг би өчигдөрхөн сонссон. Хятадууд BAIDU , дэлхий Google-ыг ярьдаг. Тэгвэл өнөөдөр монголд Moogul.mn нэртэй анхны хайлтын веб хуудас үүд хаалгаа нээж байгаа нь сайхан мэдээ болж байна. Дээрхээс гадна мэдлэгт суурилсан эдийн засгийг ярьж байгаа өнөө үед Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн цахим дэлгүүр болох MAPPS STORE үүд хаалгаа нээж байна. Монгол улс дэлхийд нэрээ гаргах цаг ирлээ гэж ойлгож болно. / Үндэсний шуудан 2014.05.26/

МТШХХГ-ын Бодлогын хэрэгжүүлэлтын зохицуулах газрын дарга Ф.Ганбаатар:  Үндэсний дөрвөн компани ухаалаг гар утас үйлдвэрлэнэ

Утас үйлдвэрлэх шалтгаанийг хаанаас гаргаж ирсэн бэ гэхээр “Юнител” компани Samsung-ын борлуулагч харин Iphone-ы борлуулагч нь Мобиком. Энэ хоёрын утас хамгийн багадаа 800 мянган төгрөг. Гэтэл дотооддоо утас үйлдвэрлэе гээд байгаа дөрвөн компани хамгийн дээд тал нь 100 ам.долларын үнэтэй байхаар тооцоолж байгаа юм. 800 мянган төгрөг, 100 ам.доллараар утас авах хоёрын хооронд маш их ялгаа бий. Энэ нь зах зээл байгааг илтгэж байгаа юм. Манайхны хийх гэж байгаа утас ч Samsung, Iphone-тай адил технологи, хэрэглээ бүхий ухаалаг утас юм. Үүнийг гаргаж байгаа бас нэг шаардлага нь интернет хэрэглээг сайжруулахтай холбоотой. Гар утсаар интернет хэрэглэгчдийн тоог өсгөх арга зам нь аль болох боломжийн үнээр утас үйлдвэрлэх юм. Нэг үгээр хэлбэл дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн үг.  /Ардчилал 2014.05.23 /

 

Скайтел компаний гүйцэтгэх захирал Д.Болор: Монгол орон даяар технологийн томоохон шинэчлэлүүд нэвтрүүллээ

Гар утас гангараа биш хэрэглээ гэсэн уриатайгаар үүрэн холбооны зах зээлд шинэчлэлийг авчирч байсан Скайтел компани энэхүү 15 жилийн хугацаанд групп болтлоо өргөжин хөгжлөө. Бид энэхүү хугацаанд олон шинэлэг үйлчилгээг зах зээлд нийлүүллээ. Сүүлийн жилүүдэд технологийн хувьд томоохон шинэчлэлийг өрнүүлж, 3G технологио Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Бид засгийн газрын стратегийн долоон зорилтын хүрээнд өөрийн үйл ажиллагаар дэмжлэг үзүүлж сум багийн хэмжээнд өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Мөн төрийн үйлчилгээний цахим машин, замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцооны систем манай сүлжээгээр явж байгаад онцлон хэлэхэд таатай байна. /Үндэсний шуудан 2014.05.26 /

Skytel ХХК-ын Техникийн төлөвлөлтийн алба, технологийн газрын захирал Ц.Батмөнх: Бид 4G технологид бэлэн байна

Манай компани технологийн хувьд бүрэн шинэчилж 2014 ондоо өндөр хурдны 3G сүлжээгээ улс орон даяар оруулахаар ажиллаж байна. 2014 ондоо бүх суманд сүлжээгээ хүргэнэ. Үүний хажуугаар салбарын 4G-ын талаар бодлого гараагүй байгаа боловч бид нар 4G технологийг бүрэн туршчихаад байна. Энэ нь өгөгдөл дамжуулах хурд нь 150 Мегабит/ секунд хүрсэн. Үүний зэрэгцээ Voice our LTE технологи дээр яриа дамжуулах ярианыхаа тестийг бас хийчихсэн явж байна. Энэ технологийг нэвтрүүлснээр өндөр хурдны бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх боломж бүрдэх юм. /Өдрийн шуудан 2014.05.26 /

 

ZTE технологийн менежер С.Тэлмүүн: 5G технологийн хөгжүүлэлт хийгдэж байна

Манай компани технологи хөгжүүлэгч, нийлүүлэгчийн хувьд 5G технологийг аль хэдийн судлаад, технологийн концепцио гаргасан байгаа. 4G технологи нь хувь хүний хэрэгцээг хангахуйц байх концепцтай бөгөөд 5G нь хувь хүнийг нийгэмтэй, машин буюу төхөөрөмжтэй, төхөөрөмж машиныг хүний оролцоогүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулахуйц байх, төхөөрөмж машинаас хүнд мэдээлэл дамжуулах гэх мэт харилцааг хангахуйц байхаар төсөөлж байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд, боловсрол, техник технологи, төрийн үйлчилгээ, энтертэйнмэнт, бизнес гээд бүхий л харилцааг хувь хүний оролцоотой эсвэл оролцоогүйгээр зохицуулж байх сүлжээ, технологи гэж ойлгож болох юм. /Өдрийн шуудан 2014.05.26 /

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3683
0 эможи
keyboard_arrow_up