Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭ хамтарсан сургалт зохион байгууллаа

2017 оны 9 сарын 08

МҮЭ-ийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтарсан “Зохистой хөдөлмөрийн төлөө хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажилчдыг зохион байгуулах, төлөөлөх нь” сэдэвт сургалт гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.

Хамтын гэрээ, хэлэлцээр нь ҮЭ-үүдийн гол баримт бичиг болдог. Энэхүү баримт бичгээр ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, илүү цагийн урамшуулал зэргийг баталгаажуулдаг учир гадны экспертүүдүүдээс туршлага судлах нь ҮЭ-ийн байгууллагынханд ихээхэн ач холбогдолтой байдаг ажээ.

Энэхүү сургалтаар Монгол Улсад хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад тулгамдаж буй сорилтууд сэдвээр бататгах хэлэлцүүлгийг ОУХБ-ын нийгмийн түншлэл, хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ёнгмо Ёон өрнүүлж, Хөдөлмөрийн бүтээмж, өсөлтийг хэрхэн хуваарилах асуудлаар хэлэлцээ хийхийг ОУХБ-ын хөдөлмөрчдийн үйл ажиллагааны мэргэжилтэн Арун Кумар заажээ.

Ман хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг сайжруулах, ҮЭ-ийн чадавхийг бэхжүүлэх асуудлаар ХНХДС-ийн захирал Г.Баярмаа илтгэл тавьж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц олох хэлэлцүүлэг үдээс хойш өрнүүлсэн байна.

“Даяаршлын нөлөөгөөр хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт орж байна. Компаниуд жижгэрч, үйлчилгээний байгууллагууд олширохын хэрээр тэнд ажиллагчдын ажлын байрны баталгаа, нийгмийн асуудал хөндөгддөг. Ийм нөхцөлд ҮЭ-үүд хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрхэн байгуулах, зохист хөдөлмөрийн үзэл баримтлалд яаж нийцүүлэх вэ гэдэгт энэ удаагийн сургалтын ач холбогдол оршино” гэж МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37
0 эможи
keyboard_arrow_up