Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс Киргиз улстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2014 оны 5 сарын 29

Монгол улс , Бүгд найдамдах киргис улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллаганы засгийн газар хоорондын хоёрдугаар хуралдаан таван сарын 28,29-нд Гадаад харилцааны яамны хурлын тэнхимд болж тус хуралдааны үеэр хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

Хамтын ажиллагаанд ямар гол асуудлыг тусгасан байгаа вэ? Энэ нь эдийн засагт ямар үр нөлөөтэй вэ?

 Хоёр улсын хооронд ямар ч байсан дипломат харьцаатай. Ямар нэгэн маргаан хоёр улсын хооронд байхгүй. Манай улс Киргизийн нийслэлд элчин сайдын яамаа нээхээр болж байгаа. энэ нь цаашдийн хоёр улсын хамтын ажиллагаанд улстөрийн талаас ихээхэн дэмжлэг болж байгаа юм. Хоёр улсын хоорондын хамтын хамтын ажиллагаа бүс нутгийн хувьд бие биенийгээ дэмжихэд маш их ач холбогдолтой бөгөөд хоёр улс бие биенийхээ дутууг нөхөх энэ тал дээр хамтарч ажиллая гэсэн саналыг тавьсан. Энэ нь юу вэ гэвэл аж үйлдвэр илүү сайн хөгжсөн Киргиз улсын шилний үйлдвэр, дээврийн үйлдвэрийг Монгол улсад , Монголын түүхий эдийн үйлдвэрлэлийг Киргизд байгуулах гэсэн бодитой ажлуудыг хийхээр боллоо. Энэхүү ажлуудыг төр засаг хийгээд зогсохгүй хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд ажил хэргийн зөвлөл байгуулагдахаар болж Худалдаа аж үйлдвэрийн танхимаас сая төлөөлөл ирж гарын үсэг зурлаа. Мөн энэ онд Монголд дараа жилд Киргиз улсад ажил хэргийн форум зохион байгуулахаар боллоо. Энэ нь цаашлаад эдийн засаг болоод хоёр улсын хамтын ажиллагаанд их түлхэц өгнө гэж бид найдаж байгаа.

Монгол улс Киргиз улстай хэзээнээс хамтарч ажиллаж байгаа вэ?

1992 онд Зөвлөлт холбоот улс задраад Бүгд найрамдах улсууд бүгд  бие даасан улс болсон. Энэ үеэс эхлээд Монгол улс Киргиз улстай тууштай хамтарч ажиллаж байгаа. Киргиз улсын элчин сайдын яам монгол улсад одоохондоо бариагүй байгаа. Бээжинд байгаа элчин сайдаар дамжуулан харьцаж ажиллаж байна. удахгүй барих болно.

Хоёр улсын хил дээр хамтарч ажиллана гэж байсан. Энэ талаар.

Монгол улс, Киргиз улс хоорондоо хил залгаагүй ч бүс нутгийн мужууд гэсэн тодотголд Дорноговь, Дорнод, Увс гэсэн аймгууд Киргиз улсын гурван мужтай ах дүүгийн холбоотой муж болж хамтарч ажиллахаар болсон .

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3713
0 эможи
keyboard_arrow_up