Ч.Гансүх нарыг яг одоо Ганц худагт шүүж байна
2014 оны 2 сарын 17
![](https://websites.mn/arslan/assets/images/20140217/ГАНСҮХ.Ч_.jpg)
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан, гэнэт хөрөнгөжсөн гэх хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.
Энэ хэрэгт ҮТЕГ-ын хэлтсийн дарга нар ,байцаагчидШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал тэргүүтэй шинжээч нарын 13 хүн шүүгчдэгчээр оролцож байгаа юм. АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, нийслэлийн Прокурорын газарт хянасан энэхүү хавтаст хэрэгт Ч.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5. 147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1,519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан ,албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзээд байгаа юм.
Одоогийн байдлаарТатварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг АТГ-т тусгаарлан шалгаж байгаа.
Шүүх хуралдаан үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
372
0 эможи