Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл ирэх сард төсвөө тодотгохоор төлөвлөж байна

2014 оны 6 сарын 02

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар мэдээлэл сонсож, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох зарим албаныханд үүрэг өглөө.
2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08.00 цагаас 06 дугаар сарын 01-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 119 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна.  Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 30.2 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 8 хувиар өсөж, орон сууцтай холбоотой гомдол 14.2 хувиар буурсан байна. 
Нийслэл төсвийн тухай хуулийн дагуу долдугаар сард төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн харъяа газар, агентлагуудын удирдлагуудыг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал хүргүүлэх үүрэг өглөө. Мөн энэ жил нийслэл 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахтай холбогдуулан чөлөөлөөгүй 3 газар байгааг дүүргийн Засаг дарга нар анхааралдаа авахыг үүрэгдлээ. Нийслэлийн харъяа газар, агентлагын удирдлагууд ээлжийн амралтын хуваариа бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэлийг сайтар ханган, эхлүүлэх үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3851
0 эможи
keyboard_arrow_up