Улсын хэмжээнд жилд 10 мянган хос гэрлэлтээ батлуулдаг
2014 оны 2 сарын 18
Улсын хэмжээнд жилд 10 мянга орчим хос гэрлэлтээ батлуулдаг гэсэн статистик мэдээ бий.
Гэвч тэднээс жилд дунджаар 3000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж буйг мэргэжилтнүүд хэлж байна.
Жилд 3000 хос гэрлэлтээ цуцлуулснаар 4000-5000 хүүхэд өнчирч, өрх толгойлсон эмэгтэй, ганц бие эцгийн тоо жил бүр нэмэгдэж буй юм. Гэр бүлээ цуцлуулсан хосуудыг насны хувьд аваад үзвэл 25-40 хүртэлх насныхан голлох хувийг эзэлдэг аж. Үүнийг гэр бүл судлаачид залуучуудыг гэрлэлтэд бэлтгэх, залуу гэр бүлд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа дутмаг байгаагаас үүдэлтэй хэмээн тайлбарладаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
392
0 эможи