Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 2 сарын 18

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
08:00-18:00 цагт Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн ий хүрээнд явагдаж буй сургалт болно.
Багшийн хөгжлийн ордонд
10:00 цагт аймаг болон нийслэлийн 100 сургуульд физикийн лабораторийг сургалтанд ашиглах аргачлалыг танилцуулах сургалт болно. Сургалтын нээлтэд БШУ-ны сайд оролцоно. Мөн энэхүү сургалт ЕБ-ийн 44 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана.
Тусгаар тогтнолын ордны бага танхимд
12:00 цагт “Иргэний эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн гишүүдээ хамгаалах санаачлага” сэдэвт уулзалт болно. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлэг, Хяналтын Ерөнхий хороо, Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд тус тус оролцоно. Уулзалтаар иргэн Б.Энхбаяр Т.Сайнжаргал нар “Ерөнхий сайдын багцийн асуудал цагдаагийн байгууллагад хэрхэн шалгагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
13:10 цагт “Гал үндэстэн” холбооноос урангүй Монгол болон Ц.Мөнхбаяр нарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Шинэ дэлхий” тв-ийн мэдээллийн төвд
14.00 цагт Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос “Харилцаа холбооны зохицуулах хорооны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон 50-тай дугаар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
МN мэдээллийн төвд
11.00 цагт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө болон нам болох эсэх талаараа мэдээлэл хийнэ.
12.30 цагт Худалдааны сургуулийн багш ажилчид “Худалдааны сургуулийг устгах нь хэнд ашигтай вэ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
394
0 эможи
keyboard_arrow_up