Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Гансүх нарын шүүх хурал үргэлжилнэ

2014 оны 2 сарын 18

   Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.   Уг хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн танхимд эхэлсэн.  Хуралдаанд Ч.Гансүх нарын 13 хүн шүүгдэгчээр оролцож байна.  Ч.Гансүх , Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг өнгөрөгч оны хоёрдугаар сараас  эхлэн АТГ саатуулан шалгаж байгаа юм. АТГ-аас шалгаж тогтоосноор  Ч.Гансүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 16 тэрбум, нууц амраг нь гэх байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд шижүүлсэн таван тэрбум,   Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар,  Ч.Гансүхийн төрсөн эгч, дүүгийнх нь дансанд төвлөрүүлсэн  мөнгө зэрэг  багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  Ч.Гансүх нарыг хууль бусаар  хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан,  эрх мэдэл, албан тушаалаа  хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр ийнхүү шүүж эхэллээ. Уг хэргийг шүүх  хурал өнгөрсөн сарын 28-нд товлогдоод байсан ч Ч.Гансүхийн  болон  зарим  шүүгдэгчийн өмгөөлөгчил хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн ОХУ-ын зарим иргэнийг шүүх хуралдаан байлцуулах шаардлагатай гэж  өмгөөлөгчид үзсэн учраас хойшлуулсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
398
0 эможи
keyboard_arrow_up