Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Бичил бизнесийн зээлийг хариуцлагатай иргэнд олгоно

2014 оны 6 сарын 04

НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталсан.  Ингэснээр иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны төвшинг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан онцолж байна.   Бичил зээлийн дээд хэмжээ 5 сая хүртэл төгрөг бөгөөд жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар энэхүү зээлийг олгоно.  Харин иргэд  зээл авахдаа  тухайн амьдарч байгаа хорооныхоо иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр байгуулсан хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан авах юм. Бичил зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах зээлд борлуулах  боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах, бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.    

Зээл авах иргэд нь цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг иргэний хариуцлагатай, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан, бичил бизнесийн төсөл, төлөвлөгөөтэй байх, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан байх шаардлагтай. Зээлдэгч иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн барьцааны 60 хувийг зээлийн батлан даалтын сан дааж, 40 хувийг нь  зээл авах иргэд  хариуцах юм. Энэ нь тухайн иргэн гэр, оёдлын машин, зурагт гэх мэт эд хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой байхаар хөтөлбөрт тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3986
0 эможи
keyboard_arrow_up