Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн зуслан ажиллуулахтай холбогдуулан албаныханд үүрэг өглөө

2014 оны 6 сарын 04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай” А/461дугаар захирамж, холбогдох албаныханд үүрэг өглөө.
  
                                               Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт  

  1. Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг мэргэжлийн удирдлагаар ханган, зусланд хүүхдийн хөгжих орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах
  2. Хүүхдийн зуслангийн захирал, эмч, бүлгийн багш нарыг чадавхижуулах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  3. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2013 Монгол Улсын стандарт болон Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдлөг болгон ажиллах
  4. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж,  шалгалтын дүнг нэгтгэн, бусад шаардлагатай материалуудад үндэслэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх
  5. Нийслэлийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах
  6. Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг үндэслэх.

                                               Нийслэлийн Эрүүл мэндийн газарт
 

  1. Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр байнга хангаж ажиллах
  2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах
  3. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  4. Зусланд амрагч хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих

 
                                           Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт
 

  1. “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулахад хяналт тавьж ажиллах,
  2. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх

                                          Нийслэлийн Онцгой байдлын газарт
 

  1. Гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавих,

                                                Нийслэлийн Цагдаагийн газарт  

  1. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах

                                              Нийслэлийн Замын цагдаагийн газарт 

  1. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд явуулах

                                           Хүүхдийн зуслангийн захирлуудад
 

  1. Зусланд хүүхэд хүлээн авах бэлтгэлийг цогцоор нь шийдвэрлэж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг авсан тохиолдолд үйл ажиллагааг эхлүүлэх
  2. Хүүхэдтэй ажиллах багш, нийгмийн ажилтныг сурган хүмүүжүүлэх мэргэжилтэй, сургууль, хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллах
  3. Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авсны дараа амрагч хүүхдүүдэд амрах эрхийн бичиг тараах
  4. Онцгой байдал, гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй аюулаас сэргийлэх бэлэн байдлыг байнга хангах
  5. Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын сургалтад хамруулсан байх
  6. Зусланд амрагч хүүхдүүдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, гэрээт газраас баталгаатай хүнсээр хангах, хоолны орц нормыг стандартын хэмжээнд байлгахад онцгой анхаарах
  7. Хүүхдийн амарч байгаа байр,хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаа орчны цэвэрлэгээнд шаардагдах материал, ариутгал халдваргүйтлийн бодисоор байнга тогтмол ханган халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах
  8. Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах
  9. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  10. Эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг зусланд амруулахаар хүлээн авах
  11. Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах
  12. Бохирын цооног, бие засах газар, хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийсэн байх
  13. Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах, зориулалтын бус ашиглалтын шаардлага хангасан автобусаар хүүхэд тээвэрлэх
  14. Зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, насанд хүрэгчдийг амруулахыг хориглох
  15. Зуслангийн бүсэд соёлын болон ариун цэврийн бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдаалахыг хориглох

            Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжид 

  1. Өөрийн харьяа зуслангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг бүрэн хүлээх.

Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн биелэлт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган  ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3987
0 эможи
keyboard_arrow_up